Чингэлтэй-Хайлаастыг холбосон байгалийн чулуун хучилтат авто зам ашиглалтад орлоо
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд,
2015.11.16

Чингэлтэй-Хайлаастыг холбосон байгалийн чулуун хучилтат авто зам ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүрэг 2015 оныг “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж байгаа билээ.

Жилийн зорилтот ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар гэрийн хорооллын гудамжуудад байгалийн чулуун хучилттай авто зам, явган хүний зам тавих ажлууд хийгдэж, эхнээсээ ашиглалтад ороод байгаа юм. Өнөөдөр 15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Чингэлтэй-Хайлаастыг холбосон байгалийн чулуун хучилттай авто замыг нээх ёслол боллоо.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэлсэн үгэндээ, хүсч мөрөөдөж байсан “хүслийн зам”-аа ашиглалтад оруулсандаа ихээхэн баяртай байгаагаа онцолсон юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Батхуяг, Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон албаны бусад хүмүүс оролцов.