Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт хэвээрэй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.17

Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт хэвээрэй

УИХ-ын сонгуулийг ямар хувилбараар явуулахаа эцэслэн тогтоогүй байгаа ч ажлын хэсэг одоогийн тогтолцоог хадгалахаар төсөл боловсруулсан. 76 гишүүний 48-ийг тойргоос, 28-ийг нь намын жагсаалтаас сонгох тооцоолол байгаа. Нэр дэвшигчид сонгуулийн санхүүжилтийг хэрхэн цуглуулахыг хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 10 сая хүртэлх хэмжээний хандив өргөж болно. Энэ нь хуулийн төсөлд тусгагдсан байна.

Харин МАН-аас 76 гишүүнийг 76 тойргоос сонгох хүсэлтийг гаргаад байгаа гэсэн мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гишүүд өөрсдийгөө бодсон шийдвэр гаргана шүү дээ. Тухайлбал сонгуулийн хуучин хувилбараар хамгийн олон суудал авсан нам мэдээж дүрмээр тоглохыг бодоод өөрчилж өгөхгүй байна. Миний хувьд ардчилсан нам хамгийн олон суудал авчихсан учир намын жагсаалтыг өөрчлөхгүй байх гэж харж байгаа. Олон хувилбар оруулж ирсэн болж байгаад олон суудал авдаг хувилбарыг зүтгүүлэх байдал ажиглагдаж байна гэж харж байна.

Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалт хэвээрэй. Өмнөх сонгуулиар сонгуулийн хэсгийн хороодыг төрийн албан хаагчдаас бүрдүүлсэн. Сонгуулийн нэгдсэн хуульд энэ зохицуулалт хэвээр байгаа юм. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...