Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаан
2015.11.18

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, 12 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажлын тухай”,

"Сорил, оношлогоо, судалгаа, сургалт, арга зүйн зөвлөлийн 2014-2015 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай, "Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сургалт, оношлогоо, эмчилгээ, судалгаа, арга зүйн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "Дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажлын тухай" дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяр,

 "Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал, "Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Л.Ганбаолд, "Замын цагдаагийн тасгийн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Замын цагдаагийн тасгийн дарга З.Наранбаатар

"Дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний мэдээллийн тухай" дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төвийн зохион байгуулагч Б.Өлзий “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.