Цалин хөлсний нэгдсэн судалгаатай болох үүд хаалга нээгджээ
Цалин хөлсний нэгдсэн судалгаатай болох үүд хаалга нээгджээ
2015.11.26

Цалин хөлсний нэгдсэн судалгаатай болох үүд хаалга нээгджээ

Олон улсын Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний судалгаа/ Wageindicator Foundation /-ны сангийн Монгол дахь түнш байгууллага “Миний цалин” ТББ, МҮЭХ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран Монгол улсын Хөдөлмөрийн нөхцөл байдлын судалгааг Олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

Энэ судалгааг хийснээр Монгол улсын Хөдөлмөрийн нөхцөл байдлыг /Wageindicator Foundation/-нд гишүүнчлэлтэй 80 оронтой Хөдөлмөрийн хууль, хамтын гэрээ, хэлэлцээр, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл байдал зэргийг харьцуулах боломж бий болох аж. 

Эцсийн үр дүнд Засгийн газар, Олон улсын байгууллага, Үйлдвэрчний эвлэлүүд бүгд хүлээн зөвшөөрсөн нэг судалгаатай болж, аливаа маргаан тэмцэл гарахгүй байх ач холбогдолтой гэнэ.
Манай иргэд төрөлх хэлээрээ бусад улс орны гэрээ хэлэлцээр, бусад материалыг харьцуулан ажил, амьдралдаа ашиглах бааз суурь үүсгэх зорилготой юм байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Миний цалин” ТББ-ын тэргүүн Ц.Эрдэнэсайхан, МУИС-ын Бизнесийн сургуулийг төлөөлж доктор Ц.Цэцэгмаа нар өнөөдөр санал солилцох уулзалт хийлээ.