2015.11.26
Агаарын бохирдол ихэсчээ
Манай улс Улаанбаатар хот болон орон нутагт агаарын чанарыг хянах 24 суурин харуул ажиллаж, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцрын хяналт шинжилгээг хийж байна. Тус шинжилгээгээр агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээ Баянхонгор аймагт гурав дахин их гарчээ.
Орон нутагт галлагаатай холбоотой үүсдэг агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж болон азотын давхар ислийн агууламж өмнөх оныхоос нэмэгдсэн байна.
Харин тоосонцрын агууламж 2 жилийн өмнөхөөс 1-2 дахин багассан дүн гарчээ.