Бээжин 6000 оюутнаа хотын захруу нүүлгэж байна
Бээжин хотын төвд сургуулиудын тоог бууруулах бодлогын хүрээнд нийт 6,000 оюутныг хотын захын кампусуудад шилжүүлжээ.
Үүнд Бээжин хотын Их сургууль, Бээжингийн Технологи, Бизнесийн Их сургууль, Бээжингийн Барилга Архитектурын Их сургуулийн төгсөх ангийн оюутнууд голдуу хамрагдсан байна.
Ер нь Бээжин хот үйлдвэр, ложистик үйлчилгээ, бөөний худалдааны захууд, зарим сургуулиуд, эмнэлгүүд, төр захиргааны байгууллагуудыг хотын төвөөс зах руу нүүлгэх бодлого барьж эхэлжээ.
Энэ нь хотын төвийн зургаан гол дүүргийг агаарын бохирдлоос чөлөөлөх, замын түгжрэлийг бууруулах, нөөцийг зөв зохистой хуваарилахад чиглэгдэж байгаа гэнэ.
Бээжин хотын энэхүү төвийн зургаан дүүрэг нь Бээжингийн хүн амын 59 хувийг, эдийн засгийн бүтээмжийн 70 хувийг эзэлдэг юм байна.