Сайжруулсан зуух худалдаж авбал үнийг нь хөнгөлнө
Сайжруулсан зуух
2015.09.30

Сайжруулсан зуух худалдаж авбал үнийг нь хөнгөлнө

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан зуух худалдан авсан өрхөд 200 сая төгрөгийн нөхөн олговор олгоно.

Үүний тулд сайжруулсан зуух үйлдвэрлэдэг болон нийлүүлдэг компаниудад урилга хүргүүлж өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр иргэд зуухаа өөрсдөө сонгоно. Мөн худалдаж авсан зуухны үнийг годорхой хувиар хөнгөлөх ажээ. Одоогоор хэдэн хувиар хөнгөлөхөө тогтоогоогүй гэж Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга мэдээллээ.

Өмнө нь аймгийн захиргаа зуух үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулж, үүний дагуу иргэд цөөн зуухнаас сонголтоо хийдэг байсан аж. Өнгөрсөн жил зуухны үнийн 75-80 хувийг орон нутаг санхүүжүүлж байсан юм. Үүнээс гадна утаагүй түлш үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ үргэлжилнэ.