Нарны дулаанаар халаах аргыг нэвтрүүлье
Нүүрснээс гарч буй утаа хүний нүдэнд харагдахуйц
2015.09.29

Нарны дулаанаар халаах аргыг нэвтрүүлье

Агаарын бохирдлын асуудлыг өвөл болохтой зэрэгцэн хөндөх нь олон. Учир нь гэр хорооллын иргэд энэ үеэр нүүрс түлдэг.

Нүүрснээс гарч буй утаа хүний нүдэнд харагдахуйц. Ердөө л 20 метрийн цаадахыг харагдахгүй болтол харанхуйлдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ байдал нүдэнд харагдахуйц хүндэрсээр. Үүнд нэгдсэн арга хэмжээг авч ажиллах зорилго бүхий “Цэвэр агаар сан”-гаас жил бүр үүрэгт ажлуудыг хийсээр ирсэн ч төдийлөн үр дүн гарахгүй байгааг албаны хүн учирлаж буй.

Учир нь нийслэлд оршин суудаг иргэдийн ихэнх нь гэр хороололд амьдардаг. Хотын төлөвлөлт болон дэд бүтэц хангалтгүй байдаг зэрэг нь шууд нөлөөлөх болсныг хэлж байна.

Гэсэн ч “далайд дусал нэмэр” гэдэгчлэн тус сангаас хариу арга хэмжээг авсаар байна. Тодруулбал, агаарын чанарын хяналт
шинжилгээний чадавхииг бэхжүүлэх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нийт 415.6 сая төгрөгийн багаж авахад санхүүжилт олшсон. Мөн агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох ажлыг 327.5 сая төгрөг, агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогын ажилд 322 сая төгрөгийг тус тус санхүүжүүлжээ.

Цаашлаад гэр хорооллын иргэдэд  утаагүй зуух тараах ажлыг зохион байгуулсан. Энэ жилийн хувьд шинээр таван мянган өрхөд энэ хөтөлбөр хүрч очно. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний өрх энэ жил утаагүй зуухаар галлана гэсэн үг. Гэвч агаарын бохирдлыг бууруулах цорын ганц шийдэл биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь манай улс хөгжиж буй орон.

Гэтэл орон даяар эдийн засаг хямарсан. Үүнтэй зэрэгцээд ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж буй явдал. Үүнээс улбаатай, ядуурлын түвшин шат, шатаар нэмэгдэж байна. Энэ байдал эргээд агаарын бохирдолд “жинтэй” хувь нэмэр оруулдаг. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн Х.Булгансүрэн “Хямрал үнэхээр газар авсан байна.

Хотын агаарын бохирдолд шигүү суурьших хүн амын нягтрал шууд холбогдоно.

Иргэдийн амьдрал үүнийг харуулж байна. Өмнө нь хүнээс мөнгө хайхад олддог байсан. Гэтэл өнөөдөр хүсэл байсан ч боломж нь байхгүй болчихсон. Хүйтний улирал эхэллээ. Нүүрсний үнэ өндөр байна. Ийм байхад агаарын бохирдол буурна гэдэг үлгэр. Нийслэлийн хүн амын ихэнх гэр хороололд амьдардаг. Зарим иргэд хуучин хувцас, дугуй хүртэл шатааж галладаг гэдэг. Өөр яах юм бэ. Нийгэм тэр аяараа хямарчихсан. Илүү боломж харагдахгүй байна” гэлээ.

Тэгвэл Цэвэр агаарын сан 2015 оныхоо төсвөөр хийх ажлын төлөвлөгөөг хэдийн баталсан. Энэ онд нийт 16.2 тэрбум төгрөг төсөвлш дсөнөөс 4.2 тэроум нь өмнөх оны гэрээт ажлуудын үлдэгдэлд санхүүжилт болж очсон. Үлдсэн хөрөнгийн санхүүжилт ч эзэндээ очиж. зорилтот бүлэгтээ зарцуулагдсан аж. Учир нь “Цэвэр агаар сан"-гийн санхүүгийн төсөвлөлтөд энэ оны гуравдутаар сард Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд зөрчил илрээгүй. Угаас энэ санд төсөвлөж буй хөрөнгө шийдэх гэж оролдож буй асуудалтай нь харьцуулбал их зөрүү гарна. Хотын агаарын бохирдолд шигүү суурьших хүн амын нягтрал шууд холбогдоно.

Тиймээс энэ асуудалд илүү цогц бодлого хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг илүү эрчимжүүлэх шаардлагатай гэсэн үг. Уг нь агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тус хороонд бүх бодлого зангидагддаг. УИХ-ын гишүүн  Х.Баттулга нэгэнтээ “Агаарын бохирдол жил тутам багасч байгаа гэсэн итгэл үнэмшил байна уу.

Ер нь ахиц дэвшил гарч байгаа юм уу. Баянхонгор аймагт агаарын бохирдол өндөр үзүүлэлттэй гарч байгаа нь юунаас шалтгаалж байна, утааг багасгах бусад улс орны туршлагаас судалсан уу” хэмээн тодотгосон байдаг. Харин үүнд албаны хүн “Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх хоёр жилээс буурсан үзүүлэлттэй байна.

Зөвхөн тоосжилт 26 хувьтай байгаа нь энэ арга хэмжээний үр дүн бага ч боловч гарч байна гэж үзэж байгаа. Баянхонгор, Даланзадгад, Сайншандад агаарын бохирдол өндөр үзүүлэлттэй. Энэ нь хил дамнасан буюу хуурай орчны нөлөөлөл болон байгаль, цаг уурын нөлөөллөөс шалтгаалж байна. Цаашид үүнд урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй” гэж хариулсан байдаг.

Ямартай ч агаарын бохирдол хөгжиж буй улс орны өмнө тулгардаг асуудал. Гагцхүү үүнийг иргэдийн эрүүл мэнд болон амьдарч буй орчинд хохирол багатайгаар, зөв менежмент гарган шийдэх хэрэгтэй. Үүний хор уршгийг амьдралаараа туулж, шийдэж чадсан бусад орны жишиг олон бий.

Тухайлбал, Лондон хот агаарын бохирдлоо шийдсэн арга манайхтай нэлээд төстэйг өмнөх дугаартаа хэлсэн. Тэгвэл энэ удаа Америкийн Нэгдсэн Улсын Монтана мужийн иргэн Фрэнк Эдвард Аллэн “Би байгаль орчин экологийн сэдвээр олон асуудлыг хөндөж бичсэн. Танай улсын тухайд агаарын бохирдлын асуудал анхаарал татдаг. Гэр хорооллын айл өрх нүүрс түлдгээс энэ асуудал үүссэн. Гэсэн ч үүнийг шийдэх боломж олон бий.

Байгалийн хий, утаагүй түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж болно,- Манай мужийн Засаг захиргаа энэ асуудалтай одоо ч тэмцдэг. Бид сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд нарны дулаанаар халаах системийн аргыг айл өрхүүдэд түлхүү ашиглах болсон. Үүнийг танай оронд нэвтрүүлж болно” гэв.

Мөн агаарын бохирдлын “голомт” болж буй гэр хорооллыг орчинд нь сайжруулах арга ч бий. Үүнийг гэр хорооллын асуудлыг өнөөгийн нөхцөлд хамгийн ойр, байж болох боломжтой шийдэл хэмээн үзэж болохоор. Энэ нь одоогийн эсгий гэрийг илүү сайжруулсан хувилбар юм. Өөрөөр хэлбэл, монгол гэрийг модоор хийж, цонхтой болгох арга. Ингэснээр илүү удаан дулаанаа хадгалах боломжтой болно гэсэн үг. Мөн төслийн утаагүй зуух олгох ажил зогсолгүй үргэлжилбэл эндээс үр дүн гарч болох.

Цаашлаад ойрын жилүүдэд эдийн засаг хэрхэхийг, хэзээ барилгын салбар өндийн босохыг, ард иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт орохыг таашгүй. Ийм үед байгаадаа сэтгэл хангалуун, байж болох хувилбаруудын хамгийн амархан аргуудаас гололгүй дор бүрнээ хэрэгжүүлж эхэлбэл ямар вэ. Ингэх боломж, үүргийг иргэдэд онооё. Төр засаг үүнд анхаарч, агаарын бохирдлын эсрэг дагаж мөрдөх хуулийг илүү цогцоор нь, сайжруулж өгьё.

"Цэвэр агаар сан”-гийн ажлыг илүү өргөжүүлж, утаагүй зуухыг үргэлжлүүлэн олгоё. Мөн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулах байнгын цэгүүдийг олноор бий болгож, зуухны засварын үйлчилгээг ч нэвтрүүлье. Энэ талаарх мэдлэгийг ч иргэдэд өгье. Тухайлбал, гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, эсгий гэрт амьдардаг айл өрхийн оволжилтийн бэлтгэлийг хангуулах зорилготой “Дулаалгын аян”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулъя. Учир нь иргэд нүүрс бага түлснээр яндангаас гарч буй утаа ч багасна.