Агаарын бохирдлынг бууруулахад таны оролцоо чухал
Агаарын бохирдол
2015.09.28

Агаарын бохирдлынг бууруулахад таны оролцоо чухал

Лондон хотын агаарын бохирдлын шалтгаан манай улсынхтай нэлээд төстэй байжээ.

Учир нь 1950-иад оны үед Лондон хотод хүн ам шигүү сууршиж, цахилгаан станц, уурын зуух, томоохон үйлдюрүүд цөм хотын төвдөө байрласан, англичуудын уламжлалт хэрэглээ болсон ил зуухыг айл өрхүүд нь хэрэглэдэг. Мөн иргэд нь өндөр “настай” тээврийн хэрэгслээр зорчдог байв. Эдгээр нь бүгд утаа уугиулна. Хоолой хорсгоно. Үзэгдэх орчныг хязгаарлана. Яг л манайх шиг.

Иргэд дэмий л санаа зовнин, төр засгаа буруутгахаас цаашгүй. Харин шийдвэр гаргагчид “Хийж байгаа” хэмээн ярихаас хэтэрсэнгүй. Нэг ийм янзтай нэлээд хэдэн жилийг үдсээр, 1956 оны өвөлтэй золгожээ. Гэтэл тав хоногийн дотор 800 гаруй хүн унтаж байхдаа нас барж. Үүнээс хоёр сарын дараа энэ  тоо 4000 болж нэмэгдсэн байна.

Ингээд Лондон хотын захиргаа утаатай “дайтахаар” шийджээ. Тэд эхлээд агаарын бохирдлын эх сурвалжийг нарийвчлан тогтоох ажилд оржээ. Судалгаагаар англи-чуудын бага хэмжээний тортгийг юман чинээ боддогтүй хэнэггүй зан, амиа бодсон үзэл агаарын бохирдлын тэн хагасыг “үйлдвэрлэсэн” нь тоггоогджээ. 

Үлдсэн хувь нь шийдвэр гаргагчдын төлөвлөлтгүй цэгцгүй бодлоготой холбоотой хэмээн судлаачид мэдэгдсэн байдаг. Ингэж Цэвэр агаарын хуулийг батлан, хэрэгжилтэд нь хатуу хяналтыг тавьлаа. Энэ хууль нь бүхэлдээ түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зорилготой байв.

Тэр дундаа айл өрх нүүрсгүй өвөлжинө гэдэг хөнжил нөмрөлгүй унтахтай адил хэмээн иргэд эсэргүүцэж байсан ч хотын захиргаа "Т марк” хэмээх утаагүй түлшийг санал болгосон байна. Хот доторх үйлдвэрүүдийг хүн ам бага хот, тосгод руу шилжүүллээ, Үүнээс нэг жилийи дараа агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэдэг. Тэгвэл энэ жишгээр манай улс арга хэмжээ авч утаатай тэмцэх иргэдийн үүрэг хариуцлагыг нэмж  өгье.

Ямартай ч агаарын бохирдол бидний амьдрах орчин, эрүүл мэндэд ийнхүү заналхийлсээр байна.

Учир нь дэлхий дахинд агаарын бохирдлоор Хятад улсын нийслэл Бээжин хот нэгдүгээрт бичигджээ. Энэ хотын иргэд утаа тортогны асуудлаас үүдэж гадуур явахдаа маск зүүх шаардлагатай болсон. Жагсаалтын хоёрдугаарт, Ираны Акваз хот багтана. Энэ хотод хүнд үйлдвэр олон. Харин дээрх жагсаалтын гуравдугаарт, манай улс бичигджээ.

Бас дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэжээ. Бид нүүдэлчин соёлтой ард түмэн. Үүнээс үүдэн жилийн дөрвөн улиралд эсгий гэрт амьдардаг бөгөөд нийслэлчүүдийн талаас илүү гэр хорооллынхон. Гэтэл энэ нь нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бүрдүүлдэг аж. Учир нь өвлийн улирал ирэхэд гэрийн зуухандаа мод болон нүүрс түлдэг. Ердөө 20 метрийн цаана байгаа юмс үзэгдэхээ болино. 

Энэ нь үнэртэх, үзэгдэх орчинд үүсч буй асуудал. Тэгвэл агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар хор уршиг дагуулж буйг сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэх болсон хорт хавдраар өвчлөгсдийн тоо харуулж байна.

Нөгөө талаар дэлхийн өндөр хегжилтэй орнуудад үйлдвэр, автомашины агаарын бохирдол нийт агаарын бохирдлын 90 гаруй хувийг бүрдүүлдэг аж. Гэтэл манай улсад гэр хороолол дангаараа 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Уг нь Засгийн газар өдрөөс өдөрт улс оронд хэрэгтэй хөгжлийн хөтөлбөр олныг баталж гаргасан. Ихэнх нь аж үйлдвэржсэн орон болоход болон утааг бууруулах тухай байдаг. Хэдийн ийм ч үүнтэй зэрэгцэн агаарын бохирдлын “голомт” болж буй айл өрхүүд нийслэлд хаяа тэлсээр.

Ямартай ч агаарын бохирдол бидний амьдрах орчин, эрүүл мэндэд ийнхүү заналхийлсээр байна. Төр засаг ч зүгээр “суусангүй”, Үүнд олон талаар анхаарч ажиллаж байна. Тодруулбал, хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зорилгоор “Цэвэр агаар сан”-г байгуулсан. Сангаар дамжуулж Засгийн газраас баталсан, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ талаар "Цэвэр агаарын сан”-гийн мэргэжилтэн Г.Баярсайхан "Тус сан 2011 онд байгуулагдсан.

Одоогоор хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Сангийн 2014-2015 онд зарцуулах хөрөнгө 20 тэрбум төгрөг. Сан бий болсноор цагаасаа хойш нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн ердийн зуухыг утаагүй зуухаар солих ажлыг хийж, гүйцэтгэлээ. Анх Мянганы сорилын сантай хамтарч ажиллаж байлаа. Дараа нь Дэлхийн банкны Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтарч ажилласан. Цаашид хийх сайжруулсан зууханд түлэх сайжруулсан түлшний асуудлыг судалж байгаа” гэлээ.

Гэвч энэ ажилд иргэд хоёр талтай хандаж ирсэн аж. Агаарын бохирдлыг ганц зуухаар шийдэхгүй гэх нь бий. Жил бүр утаа бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх бүрт утаагүй зуух тарааж, түлш өгдөг. Эндээс ямар ч үр дүн гардаггүй хэмээн ундууцах. Тэгвэл дээр хэлсэнчлэн, тэртээх 1956 онд Лондон хот түүхий нүүрсийг, у гаагүй түлшээр сольж агаарын бохирдлоо шийдсэн түүхийг эргэн сануулья.

Юутай ч утаагүй зуух тараахын зөв бурууг тунгааж амжилгүй, илүү сайн хөтөлбөр, санааг дэвшүүлж чадаагүй байтал дахин нэг өвөл хаяанд ирлээ. Үүнтэй зэрэгцэн, утаа ихэснэ. Ханиад томуу ч газар авна. Өнөөх цэцэрлэг .сургуулийн хүүхдүүд эмнэлэгт багтахгүй асуудал үүсдэг. Улсын их хуралд суугаа хэдэн гишүүдийн хэн сэргэлэн нь үүнийг овжиноор ашиглаж, “Хүүхдийн эмнэлэг барина” хэмээн хэдэнтээ дуу нь чангардаг ч тэгсхийгээд л өнгөрдөг жишиг энэ жил ч давтагдана гэсэн үг.

Харин “Цэвэр агаар сан”-гийнхан энэ жил агаарын бохирдлыг бууруулах тал дээр ямар арга хэмжээг авч ажиллаж байгааг сонирхов. Энэ талаар “Цэвэр агаар сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Баасан “Энэ жил нэмж 5000 орчим сайжруулсан зуухыг иргэдэд олгохоор төлөвлөж байгаа. Ингэснээр гэр хорооллын иргэдийг сайжруулсан зуухаар хангах төсөл, хөтөлбөр үүгээр дуусгавар болно.Цаашлаад энэ асуудлыг илүү цогцоор нь шийдэх шаардлагатай. Бусад улс орны жишгээс ч үүнийг судлах нь зөв гарц болно” гэв.

Тэгвэл манай улсын агаарын бохирдлын 70 хувийг гэр хорооллынхон үйлдвэрлэж буй ийм нөхцөлд эдгээр өрхийг орон сууцжуулах, эсвэл дулаан, цахилгааны хэрэглээг утаагүй түлш зуух болон хийн аргаар шийдэж өгөх гарц, боломж харагддаг. Гэтэл үүнийг нэг дор “өргөс авсан” мэт шийдэх боломж бидэнд хэдэн хувь байгаа билээ. Агаарын бохирдлыг бууруулах аргыи иэг нь утаагүй зуух, түлш гэдгийг үгүйсгэж боломгүй. Гэвч Засгийн газрын тусгай сен, Цэвэр агаарын сан нь бодлого боловсруулж, бие даан шийдвэр гаргадаггүй гэдгийг Энд сануулмаар.

Өөрөөр хэлбэл, энэ асуудалд сангийн хэмжээнд бус бүх нийтээр тэмцдэг байя. Үүнд чиглэсэн үндэсний цогц бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь Зөвхөн Ази тивийн хувьд агаарын бохирдол нэг куб метрт 700 микрограмм хорт бодис агуулагдаж байгаа. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартаар энэ хэмжээ дээд тал 25 микрограмм байх ёстой.

Энэ нь агаарын бохирдлын нарийвчилсан тоо гамшгийн түвшинд хүрснийг харуулсан үзүүлэлт юм. Мөн “Азийн цэвэр агаар” байгууллагаас Ази тивийн агаарын бохирдол жил тутам 800 мянган хүнийг үхэлд хүргэж буй талаар мэдээлжээ. Тиймээс агаарын бохирдол хэмээх энэхүү чимээгүй дайнд дорвитой, хариуцлагатай аргачлал, нарийн шийдвэр хүлээгдэж байна.