Агаарын бохирдол 2013 онтой харьцуулахад буурчээ
2015.09.15

Агаарын бохирдол 2013 онтой харьцуулахад буурчээ

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас энэ өвлийн гол сэдэв агаарын бохирдол байсангүй. Харин оронд нь ам.долларын ханш, хөрөнгө оруулалт, төсвийн тасалдал гэсээр хавартай  золголоо.

Сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн толгойн өвчин болсон агаарын бохирдол 2013 онтой харьцуулахад буурсан байна.            

Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооАзотын давхар ислийн хоногийн дундаж агууламж өнгөрсөн сард Улаанбаатар хотын

  • 13-р хороолол орчимд 29 удаа,
  • Баруун 4 зам орчимд 19 удаа,
  • Нэгдүгээр хороолол орчимд 11 удаа;

Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж

  • Толгойт орчимд 29 удаа,
  • Амгалан орчимд 28 удаа,
  • Телевиз орчимд 23 удаа;

10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж

  • 32-ын тойрог орчимд 26 удаа,
  • Толгойт болон телевиз орчимд тус бүр 25 удаа;

2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж

  • Толгойт орчимд 25 удаа,
  • Телевиз орчимд 22 удаа,

Нисэх орчимд 9 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан нь хамгийн өндөр үзүүлэлт байна.