Сэтгүүлчдэд ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн талаар сургалт хийлээ
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.11.26

Сэтгүүлчдэд ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн талаар сургалт хийлээ

БОНХАЖЯ, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл хамтран энэ сарын 21-ны өдөр Хустайн байгалийн цогцолбор газар байгаль орчны сэтгүүлчдэд сургалт хийлээ.

Сургалтанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон газар албадын дарга нар, Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар,Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн мэргэжилтнүүд оролцсон юм.

Тус сургалтад Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, Ногоон үйлдвэрлэл ба хэрэглээ, Эдийн засгийн голлох салбарыг ногоон эдийн засгийн салбар болгох боломж, Эдийн засгийн хөшүүрэг, Ногоон хөгжил ба тогтвортой хөгжлийн боловсрол сэдвүүдээр илтгэл тавигдаж, сэтгүүлчдэд мэдлэг, мэдээлэл олгосон юм.

Уг сургалтаар дамжуулан сэтгүүлчдийн ногоон хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, хамтран ажиллах боломж, бололцоо, оновчтой арга, шинэлэг санааг эрэлхийлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ногоон хөгжлийн тухай ойлголт, үзэл баримтлалыг таниулах ногоон эдийн засаг, хэмнэлттэй хэрэглээг олон нийтэд сурталчилах зорилготой ажээ.