Мэргэшсэн нягтлан бодогчид жилд 40 цагийг мэдлэг, мэдээлэл, ур чадараа сайжруулахад зориулах ёстой
Мэргэшсэн нягтлан бодогчид жилд 40 цагийг мэдлэг, мэдээлэл, ур чадараа сайжруулахад зориулах ёстой
2015.11.27

Мэргэшсэн нягтлан бодогчид жилд 40 цагийг мэдлэг, мэдээлэл, ур чадараа сайжруулахад зориулах ёстой

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс гишүүддээ зориулан энэ сарын 6-аас эхлэн тасралтгүй боловсролын сургалтыг зохион байгуулж байна. Мэргэшсэн нягтлан бодогчдын “Анхдагчид” ангийнхны 20 жилийн ойн хүрээнд тус ангийнханд зориулсан сургалтыг 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулсан бол өнөөдрөөс 15 жилийн ойтойгоо золгож байгаа 2000-2001 оны МНБ-дод зориулсан сургалт эхэлж байна.

11 дүгээр сарын 19-нд 2003-2004 оны, 11 дүгээр сарын 23-наас МНБ болоод 10 дахь жилтэйгээ золгож буй 2005-2006 оны МНБ-дод зориулсан сургалтууд явагдана. Энэ удаагийн тасралтгүй боловсролын сургалтаар шинэ стандарт, орчин цагийн стратегийн менежент, шинэ хуулиудын өөрчлөлт, хувь хүний хөгжлийн сургалтуудыг өгч байна.    

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт 2013 оноос эхлэн Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны Мэргэжлийн Тасралтгүй Хөгжлийн тогтолцоог сайжруулах төслийг хэрэгжүүлж  байгаа билээ. Энэхүү төсөл нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагуудын тасралтгүй боловсролын тогтолцоог үнэлэх, бүс нутгийн болон олон улсын мэргэжлийн байгууллагуудын практик туршлагыг судлах, тэргүүлэх хувилбарыг сонгох, мэргэжлийн тасралтгүй хөгжлийн боловсронгуй тогтолцоог бий болгоход зорилго оршиж байна.

Боловсролын Олон Улсын Стандартын дагуу мэргэшсэн нягтлан бодогчид жилд 40 цагийг өөрийн мэдлэг мэдээлэл, ур чадвараа сайжруулахад зориулсан байх ёстой бөгөөд цаашдаа манай мэргэшсэн нягтлан бодогчид дээрх төслийн үр дүнд гарч байгаа төлөвлөгөө, журмын дагуу тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдах юм.