Я.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төсөл хэлэлцлээ
20-р Зууны Монголын төр нийгмийн зүтгэлтэн Я.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдэд олон хэлмэгдүүлэлтэд өртсөн юм. Түүнийг цагаатгах асуудлаар гишүүд өдөржин маргаан үүсгэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Я.Цэдэнбал гэдэг хүн бол Монголын үндэсний хэмжээний гарамгай удирдагч хүн. 20-р зуунд өнөөгийн бидний ярьдаг үсрэнгүй түүхэн амжилт үзүүлсэн үе шүү дээ.
400 мянган хүн амтай манай улс 2 сая хүн амтай болж, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, сансар судлал зэрэг салбарт амжилттай хөгжиж байсан. Энэ бол Монгол үндэсний хувьд түүхэн дэвшил болсон үе. Тэр эгзэгтэй түүхэн үед Я.Цэдэнбал улс орноо зөв амжиттай удирдаж байсан. Түүхий түүхэн гавьяаг улам тод харуулах ёстой.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...