Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн зарим албан хаагчийг шагналаа
Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн зарим албан хаагчийг шагналаа
2015.12.01

Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн зарим албан хаагчийг шагналаа

Өнөөдөр Дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зарим албан хаагчдыг Улс тунхагласны 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагналаа. 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хорооны цагдаагийн Ахлах ахлагч М.Хатанбаатарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одон, Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офецер,Цагдаагийн ахмад В.Энхцэцэгийг дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа. 

Шагналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын  Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ц.Содхүү нар гардууллаа.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүрэгтээ ажил үйлсээрээ тэргүүлж байгаа та бүхэндээ цаашдын ажилд нь амжилт хүсч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.