НОБГ 2015 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгарууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2015 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил мэргэжлээрэ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг албан хаагчдаа шагнаж урамшууллаа.
Нийслэлийн иргэдийг авран хамгаалах хариуцлагатай үүрэгтэй нийслэлийн Онцгой байдлын газрынхан 2015 онд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 3840 дуудлагаар шуурхай ажиллаж, 685 иргэний амь нас, 5,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Нийслэлийн 9 дүүргийн иргэдэд болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах нэгдсэн “Иж бүрэн сургууль-” ийг НЗДаргын захирамжаар жилд 2-3 дүүрэгт тогтмол зохион байгуулж нийслэл болон дүүргийн гамшгаас хамгаалах албадын бэлэн байдал, дүүрэг, хороодын иргэд, аж ахуйн нэгж байгуулагын ажилтан албан хаагчид, гамшгийн үед хэрхэн хамтран ажиллаж тохиолдсон гамшгийг хэрхэн хор хохирол багатай даван туулах аргыг сургалтын явцад олгож гамшигтай тэмцэх чадавх хэрхэн дээшилсэн талаар туршлага солилцож ажиллалаа.
Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин 2 ш, Аврах хийлдэг дэвжээ 1 ш, Тийрэлтэт завь 1 ширхэг Нийт 650сая төгрөгийн техник, багаж зэвсэглэмж худалдан авч гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэн, “Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн 45 нэр төрлийн 8487 ширхэг 1 тэр бум 24 сая төгрөгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авч Аврах анги, Гал унтраах, аврах ангиудад хуваарилж үерийн үед үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлж ажиллалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар техник хэрэгсэл-176,0 сая (Квадратцикл-2ш, Аврах ажиллагааны автомашин 5ш) Бусад хангамжийн материал- 437,2 сая Нормын хувцас-127,8 сая төгрөгийн хэрэгсэл олгогдсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014-2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг дадлага олгох Сургалт арга зүйн төв, Аврах ангийн барилгыг шинээр барих ажлыг эхлүүлж Барилга угсралтын ажлын явц дуусаж, дээвэр цонхны ажлын гүйцэтгэл 100%-тай, гадна дулааны ажлын явц 100% хийж гүйтэтгэсэн байна. Дотор шаврын ажил хийгдэж байгаа, дулааны узель, ЦТП баригдаж дулааны болон цахилгаан эрчим хүчний хангалт авсан, Барилгын нийт явц одоогийн байдлаар 90%-тай явагдаж байна. Гадна зам талбай 80 хувийн цутгалттай, 2016 оны 1 сард ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
Улирч буй онд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан зарим албан хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнасан. Тухайлбал Онцгой байдлын ахмад 2, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг” 1, Сайшаалын үнэмлэх 10, Баярын бичиг 11, Хөдөлмөрийн аварга 5, Шилдэг албан хаагч 10, Онцгой байдлын ахлах ахлагч цолоор 10 албан хаагчид шагнуулсан юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны тайлангийн хуралд ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал оролцож нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэнд дэвшүүлэн, амжилт хүссэн.
Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа хэлтсүүдээс ажлын амжилтаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж, Баянгол дүүрэг удаалж, Чингэлтэй дүүрэг 3 дугаарт орсныг удирдлагууд шагналыг гардуулан өгсөн юм.