Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны эцсийн хуралдаан боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны эцсийн хуралдаан боллоо
2015.12.16

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны эцсийн хуралдаан боллоо

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны эцсийн хуралдаан 12 дугаар сарын 11-ний өдрийн 15:00-17:00 цагт БСШУЯ-ны 111 тоот хурлын танхимд боллоо.

Хуралд:

  • БСШУ-ны сайд, БМИҮЗ-ийн дарга Л.Гантөмөр
  • БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан
  • БМИҮЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат
  • БМИҮЗ-ийн гишүүн,Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга
  • БМИҮЗ-ийн гишүүн, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра
  • БМИҮЗ-ийн гишүүн, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн захирал Д.Оюунцэцэг
  • БМИҮЗ-ийн гишүүн, ИЗОУИС-ийн дэд захирал Ж.Цэцэгмаа
  • БМИҮЗ-ийн гишүүн, Монголын оюутны холбооны зөвлөх Н.Бямбагэрэл
  • БМИҮЗ-ийн гишүүн, Монголын хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат

БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Соёл, урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Орхон их сургуулийн захирал Я.Дашдорж, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал нар оролцлоо. Хурлын ирц 80 %-тай байв.

Хуралдаанаар Дээд боловсролын сургалтын байгууллагын болон, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур шаардлагын төсөл, мэргэжлийн зөвлөлийн сонгон шалгаруулах журам зэргийг хэлэлцсэн бөгөөд гишүүд 100% саналаар дэмжин баталлаа.

Шинэ шалгуур шаардлага батлагдсантай холбогдуулан БМИҮЗ-ийн ажлын албанаас магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 16 их дээд сургууль, дотоодод магадлан итгэмжлүүлэхээр батлагдсан 21 хөтөлбөрийн төлөөллүүдэд танилцуулах сургалтыг хийхээр төлөвлөж байна.