"Өглөөний сонин"-ыхон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2016.01.05

"Өглөөний сонин"-ыхон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хүндэтгэл үзүүлэв

Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 2011 оноос эхлэн тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага”, “Бүтээн байгуулагч компани”-уудыг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хүндэтгэл үзүүлэн, сурталчилж ирсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд 2011 онд "Тууштай улстөрч", "Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн", "Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэн", "Шилдэг бүтээн байгуулалт" гэсэн дөрвөн номинацид 44, 2012 онд 48, 2013 онд 52 шилдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлан, алдаршуулж байв. Харин 2015 онд шилдэг 60 үйлстнийг тодруулахаар news.mn, polit.mn, shuud.mn, morningnews.mn, eagle.mn, olloo.mn, sonin.mn, mminfo.mn, ikon.mn, ulstur.mn сайтаар олон нийтийн саналыг бүтэн сарын хугацаанд санал авч, энэ сарын 21-ний өдрийн 12:00 цагт хаасан юм. Энэ удаагийн санал асуулгад дээрх дөрвөн номинацид олон нийтээс зүгээс давхцсан тоогоор 150 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 120 мянга гаруй санал өгчээ. Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчдээ тодруулж, хүндэтгэл үзүүлсэн юм. 

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг нээж “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос жил бүр уламжлал болгон тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчид”, “Бүтээн байгуулагчид”-ыг нэрлэн өргөмжилдөг. 2015 оны шилдгүүдийг сар гаруйн хугацаанд олон нийтээс санал авч тодруулсан бол өдгөө тэднийгээ зарлаж, өргөмжлөхөд бэлэн болоод байна. Бид цаг хугацаатай уралдан шинэ мэдээ, мэдээл¬лийг уншигч түмэндээ өдөр бүр хүргэхээс гадна улс эх орон, хүний хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, гар бие оролцсон, бүтээн байгуулсан сайн үйлсийн эздийг олон нийтэд сурталчилж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд "Тууштай улстөрч", "Хүмүүнлэгийн үйлстэн", "Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэн", "Шилдэг бүтээн байгуулалт" гэсэн дөрвөн номинацид 2011 онд 44 шилдэг, 2012 онд 48, 2013 онд 52 шилдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилсан байна. 2015 онд шилдэг 60 үйлстнийг тодруулахаар мэдээллийн хамгийн их хандалттай news.mn, polit.mn, shuud.mn, morningnews.mn, eagle.mn, olloo.mn, sonin.mn, mminfo.mn, ikon.mn, ulstur.mn зэрэг сайтаар олон нийтийн саналыг арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт саналыг авч, хаасан байна. Энэ удаагийн санал асуулгад олон нийтээс давхцсан тоогоор дөрвөн номинацид 150 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 120 мянга гаруй саналыг цахим ертөнцийн хэрэглэчид өгсөн байна.

Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал санал авсан эхний 15 нэр дэвшигчийг өнөөдөр та бүхэндээ танилцуулж, хүндэтгэл үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ дөрвөн номинацийг тодотгон авсан нь учиртай. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, бүтээн байгуулагч, улстөрчдөө зарим үед үгүйсгэж, хийсэн бүтээсэн зүйлийг нь хараар будах болсон энэ нийгмийн давалгаанд бид гэрэл гэгээ гаргаж, бусдын төлөө зүрх сэтгэл, цаг зав, олсон орлогоосоо хуваалцаж байгаа хүмүүнлэгийн үйлстнүүд, олон гэр бүлийг орон сууцтай болгож, улсын хөгжилд өнгө нэмэх үзэсгэлэнтэй барилга байшин бүтээн байгуулалтыг хийж байгаа бүтээн байгуулагчдаа, ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдийг, бүтээсэн олсон бүгдээсээ бусдын эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлд харамгүй зарж байгаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчдийг магтан сайшааж байгаа юм. 

Мөн монголын төр, тусгаар тогтнол ард олныхоо амар тайван амьдралын төлөө халуун залуу наснаасаа эхлээд төр улсдаа зүтгэж байгаа улстөрчдөө бид магтан сайшаах учиртай. Монголчууд бид төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн билээ. Тууштай улстөрчдийг олон нийт нэрлэхдээ нэг удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд яаж ажилласныг нь онцолсонгүй. Хамгийн хатууд тооцогддог улстөрийн “халуун тогоонд” өөрийн итгэл үнэмшил, халуун залуу нас болон үзэл бодлоосоо урваагүй үнэнч байсан хүмүүсийг бид онцоллоо. 

“Өглөөний сонин” 10 дахь жилийнхээ ойтой шинэ оноо угтах гэж байна. 10 жилийн турш өдөр бүр улстөр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг гээд энэ танхимд хуран цугласан та бүхний түүхийг бичиж, хадгалсаар иржээ. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, биднийг дэмжиж байгаа хэвлэл мэдээллийн хамтрагчид, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай, ноёд төлөөлөлөгчдөдөө дахин баярласнаа илэрхийлж байна.” гэсэн юм. 

Олон нийтийн санал асуулгын "Тууштай улстөрч" номинацийн есдүгээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эрэмблэгджээ. Түүнийг БОНХАЖ-ын сайдаар ажиллах хугацаандаа хөрс, орчны бохирдлыг арилгах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, тэдгээрийг нөхөн сэргээх үйл ажиллагааг эрчимжүүлж, Богд уулын Зайсан, Арцатын аманд олон жил амьдарч ирсэн уугуул иргэдэд газрыг нь гэрчилгээжүүлж, эзэмшүүлсэн, “Нэг сая мод тарих” хөдөлгөөнийг өрнүүлж, хууль бус мод бэлтгэлд тавих эрх зүйн орчныг сайжруулан, усны нормыг батлан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гадаад харилцааг сайжруулсан. Нийгмийн хамгаалал эх, хүүхэд гэр бүлийн эрхийг хамгаалахад тууштай зүтгэсэн улстөрч эмэгтэй." хэмээн үнэлсэн ажээ. 

Тэрбээр өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааны үеэр "Шинэ оны босгон дээр “Өглөөний сонин” маань хүмүүнлэгийн салбарт үйлс хийсэн олон хүнийг шагнаж, урамшууллаа. Олон сайхан баялаг бүтээгчдийг урамшууллаа. Хийж бүтээснээрээ бусдыг манлайлж, олон түмнийхээ саналаар шагнал хүртэж байгаа бүх хүнд баяр хүргэе. Сонсож байхад их баяртай байлаа. Бүх хийж бүтээж байгаа хүмүүст урам зориг өгч байгаад талархаж байна. Энэ жил өвөрмөц шагнал гардууллаа. Энэ нь Монголын улстөрд тууштай яваа хүнийг олон нийтээс асууж, шалгаруулсанд талархаж байна. УИХ-ын гишүүд маань эрх ашгаа зөв эрэмбэлж, улстөрд ёс зүйтэй, зарчимч, шударга байх нь хэцүү байдаг. Энэ жишгийг цаашид Монголын улстөрд бий болоосой гэж хүсч байна. Та бүхэндээ талархал илэрхийлж байна." гэлээ.