МҮЭХ ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлаа танилцуулав
МҮЭХ
2016.01.12

МҮЭХ ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлаа танилцуулав

МҮЭХ-ны удирдлагууд 2015 онд хийсэн томоохон ажлууд, энэ онд зохион байгуулах олон чухал ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2015 оны 11 дүгээр сард иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр Засгийн газартай нэмэлт хэлэлцээр хийсэн. Оны эхэнд энэ амлалтаа Засгийн газар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгав. 2016 онд гишүүдийнхээ ажлын байрыг хадгалах, бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд түлхүү анхаарахаас гадна тэдэнд үзүүлж буй хууль эрх зүйн туслалцааг улам өргөжүүлнэ гэлээ.