Улс төрийн намын тухай хууль намуудад таалагдахгүй байна
2016 оны сонгууль сонголтоо худалдуулах бус оюуны сонгууль байгаасай гэж сонгогчид хүсч байгаа. Үүний тулд улс төрийн намуудын төлөвшил чухал байна. Сонгогчид намаас залхаж, намд итгэх итгэлээ алдсан байна.
Тиймээс улс төрийн нам иргэдийн итгэлийг олж авахын тулд бүх асуудал нь ил тод, төрийн төлөө өөрчлөх жинхэнэ аппарат байх ёстой. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудын тухай хуульд алдаа оноо их байсан. Тиймээс хуулийг дахин сайжруулахын тулд Ерөнхийлөгчийн санаачилгаар Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-д өргөн барьж байгаа. Энэ хууль нь намуудад төдийлөн таалагдахгүй байна. Учир нь хууль нилээн ил тод, тунгалаг боллоо гэж судлаачид үзэж байгаа. Хуульд нам өмчгүй байна гэж заасан. Энэ заалтаар бол МАН нийслэл, хөдөө орон нутаг гэж хураалгасан 2000 гаруй байраа хураалгах болоод байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Ардчилсан нийгмийн 25 жил бий болгосон ардчилалын үнэт зүйлээсээ ухарч байна гэж үзэж байна. Улс төрийн намуудыг төлөвшүүлэх, бэхжүүлэх илүү хариуцлагатай болгож байж өнөөдөр МУ-ын төрийг, ард түмнийхээ хувь заяаг шийдэх ёстой. Энэ хуульд илүү олон ухарсан заалт орсон учраас дэмжиж боломжгүй гэж МАН-ын бүлэг үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: МАН намынхаа байрыг өгөхгүй гээд л хуулийг дэмжихгүй байна гэж ойлгож байгаа. Намуудын байрыг хурааж авах ёстой. Хандив авч болохгүй. Манай нам улс төрийн намын тухай хуулийг дэмжиж байгаа. Бүх зүйл нь тунгалаг байх ёстой. Улсаас намууд санхүүждэг. Их хурлаас эзэлж байгаа суудлаараа санхүүждэг байх хэрэгтэй гэж бодож байна. Зарим нам эсэргүүцэж байгаа нь буруу.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....