УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2016.01.20

Дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэнэ

1929 оны 1-р сарын 15 ны өдөр Ардын Засгийн газар, Ардын Эрүүлийг хамгаалах яамнаас тусгайлан шийдвэр гаргаж 2 жилийн сургалттай "Сувилагчийн сургууль"-ийг байгуулав.Тус сургуулийг Төв эмнэлгийн дэргэд 20 сурагчтай, 27500 төгрөгний төсөвтэйгээр хичээллүүлж эхлэжээ. Тэдгээрээс 1931 онд сувилагч мэргэжлээр 17 хүн төгссөн юм.

Өдгөө АШУҮИС хэмээх их айлын бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль нь МУ-ын хэмжээнд 30 мянга гаруй мэргэжилтэн бэлдсэн, жил бүр 300 гаруй сувилагч 200-аад эмнэлэгийн мэргэжилтнүүдийг чанартай, стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, орчин, нөхцөл боломжоор ханган бэлдэхийн тулд удирдлага, манлайллын боловсронгуй хэлбэрийг ашиглахыг үргэлж зорин ажиллаж ирснийг тус сургуулийн түүхэн замналаас харж болдог.

Харин энэ Сувилахуйн сургууль нь “United Management Consulting” компанитай хамтран нийгмийн салбарт инновацийг нэвтрүүлэгч жишиг сургууль болохоор зорилго тавин Монгол улсын засгийн газар, Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр чанарын удирдлагын олон улсын ISO9001:2015 стандартыг  нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн сургалтыг бий болгохоор зорин ажлаа өрнүүлжээ. 

ISO 9000 бүлгийн хүрээний чанарын удирдлагын стандартуудын суурийг чанарын удирдлагын үндсэн 8 зарчим бүрдүүлж өгдөг.

Үүнд:

Хэрэглэгчийг баримжаалсан үйл ажиллагаа явуулах: Байгууллага нь хэрэглэгчдээсээ хамаардаг учраас хэрэглэгчийнхээ одоогийн болон ирээдүйн хэрэгцээг ойлгож, хэрэглэгчийн шаардлагыг биелүүлэх, түүнээс давуулахыг хичээх хэрэгтэй. 

Манлайлах: Удирдагчид бол байгууллагынхаа зорилго ба чиглэлийн нэгдмэл байдлыг болгодог бөгөөд тэд байгууллагын зорилтуудыг биелүүлэхэд ажиллагсад нь бүрэн оролцохуйц орчныг үүсгэн хадгалж байх ёстой.

Ажиллагсдыг татан оруулах: Бүх шатны ажиллагсад байгууллагын бүрдүүлж байдаг бөгөөд  тэднийг  бүрэн хэмжээгээр  татан оролцуулснаар  чадварыг нь байгууллагын ашиг тусын  тулд ашиглах боломжтой болдог.

Үйл явцын хандлага: Үйл ажиллагаанууд болон холбогдох нөөцийг үйл явц гэж авч үзэн  удирдсан үед товлосон үр дүнд  илүү үр ашигт  хүрэх нөхцөл бүрдэнэ.

Удирдлагад тогтолцоотойгоор хандах: Харилцан уялдаа бүхий үйл явцуудыг  нэгэн тогтолцоо байдлаар тодорхойлж, ойлгож, удирдах нь  байгууллагын зорилтод хүрэх үр ашиг, үр нөлөөнд  түлхэц үзүүлдэг.

Байнгын сайжруулах: Байгуулллагын бүх гүйцэтгэлийг  байнга сайжруулж байх явдал нь уг байгууллагын  байнгын зорилго байх ёстой.

Шийдвэр гаргахдаа бодитойгоор хандах: Үр нөлөөтэй шийдвэр нь өгөгдлийн задлан шинжилгээ, мэдээлэлд үндэслэдэг. Нийлүүлэгчтай харилцан ашигтай харилцаа тогтоох: Байгууллага болон түүний нийлүүлэгчид нь бие биенээсээ  хамаардаг бөгөөд харилцан ашигтай  харилцаа тогтоох нь аль алиных нь өртөг бий  болгох чадварыг дээшлүүлдэг. 

ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг ОУСБ-аас хамгийн сүүлд 2015 оны  шинэчлэн гаргасан бөгөөд 2014 оны 10-р сард хэвлэгдэн гарсан “The ISO Survey of Certifications 2014”  судалгааны тайлангаас харахад нийт 180 гаруй  оронд нэг сая гаруй (1,609,294)  ISO 9001 стандартын гэрчилгээг  олгосон байна. Гэхдээ энэхүү стандартыг хэрэгжүүлсэн ч гэрчилгээ аваагүй байгууллагуудын тоо энэ үзүүлэлтээс 2-3 дахин их гэж мэргэжилтнүүд үздэг байна.

2015 оны байдлаар ISO 9001 олон улсын стандартыг эдүгээ Монгол Улсын хэмжээнд  80 гаруй байгууллага хэрэгжүүлсэн байгааа бөгөөд Эрүүл мэндийн салбарт Клиникийн 2-р нэгдсэн эмнэлэг хэрэгжүүлсэн бол  Боловсролын салбараас Сувилахуйн Сургууль  анх удаа нэвтрүүлж эхэллээ. Дээрх 8 зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагадаа бүрэн нэвтрүүлсэн байгууллага хэрэглэгчийн сэтгэл ханамжид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг  олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хүргэж  чадах бөгөөд байгууллагын гүйцэтгэл , үр ашиг сайжирч тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Монгол орныхоо хөгжил дэвшлийн суурь болсон хүн ардынхаа эрүүл бие, саруул ухаан, эрдэм чадвар төгс, урт удаан наслуулахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ариун үүргээ нэр төртэй авч явах болтугай.