Сонгуулийн өмнөх чухал шийдвэрүүдээ гаргана
2016.01.21

Сонгуулийн өмнөх чухал шийдвэрүүдээ гаргана

АН нам сонгуулийн өмнөх чухал шийдвэрүүдээ гаргахаар үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар товлосон ч ирц бүрдэх боломжгүй байна.

Энэ удаад АН-ынхан намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Эрхэмбаярыг жинхлэх эсэх, мөн дүрэмд өөрчлөх асуудлыг ярилцана. Мөн цаг үеийн халуун сэдэв болох Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсантай холбоотой ямар шийдвэртэй байхаа АН-ынхан шийднэ.

НИТХ-ын дарга Д.Баттулга: Хэрвээ засгийн газрыг оруулж ирэх юм бол засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Би үндэсний зөвлөлдөх хороог төлөөлөхгүй, яг өөрийгөө төлөөлнө. Өнгөрсөн дөрвөн жилд АН олон зүйлийг хийсэн. МУ-ын хэмжээнд, нийслэлийн хэмжээнд олон ажил амжуулсан. Бид нар сонгуульд нэр төртэй оролцож чадна гэж бодож байгаа. Ер нь сонгууль хаяанд ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг дүгнүүлэх гэж байна.

Ирц бүрдээгүй учраас ҮЗХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. АН энэ хурлаас өмнө засгийн газраа авч үлдэх асуудал дээр анхаархаар болжээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....