Cу.Батболд: Хоригийг эс тооцвол хяналтын тогтолцоо алга
2011.04.18

Cу.Батболд: Хоригийг эс тооцвол хяналтын тогтолцоо алга

Парламентын бүтцийг өөрчлөх шаардлага бий юу?

УИХ-ын зарим гишүүдээс хоёр танхимтай парламентын бүтэцтэй болох тухай ямар байр суурьтай байгаа талаар тодруулж “Парламентын бүтцийг өөрчлөх шаардлага бий юу?” гэх асуултад хариулт авлаа.

CУ.БАТБОЛД: ХОРИГИЙГ ЭС ТООЦВОЛ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО АЛГА

-Парламентын цогц шинэчлэлийн асууд­лыг анх монгол ардын намын зүгээс гаргаж ирсэн юм. Өнөөгийн нийгэм, улс­төрийн амьдрал, олон нийтийн зү­гээс тавьж байгаа шаардлага улстөрийн тогтолцооны шинэчлэлийн асуудал гээд олон талаас нь харж үзэхэд парла­ментын цогц шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага тулгарчээ. 20 жилийн турш шинэ үндсэн хуулийн агуулга мөн чанарын дагуу нэг танхимтай парламентыг байгуулаад явж ирсэн. өнөөдрийн төлөөлөл ардчиллынхаа үндсэн чанарыг хангаж чадаж байна уу үгүй юу.


Монгол улс нэг танхимтай парламентын засаглалын чадавхыг бүрэн дүүрэн ашиглаж байна уу, үгүй юу гээд олон асуудал сөхөгдөн гарч ирж байна. эдгээр нийгмийн шаардлагын үүднээс асуудал хөндөгдсөн. тиймээс парламентыг шинэчлэх гурван үндсэн шаардлага байгаа юм. Нэгдүгээрт төлөөллийг нэмэгдүүлэх шаардлага бий. 76 гишүүнтэй нэг танхимтай парламентын эрх мэдэл, өнөөдрийн гарч байгаа хууль тогтоомжийн байдал нийгмийн шинэчлэлийг хошуучилж явж чадах уу үгүй юу. Энэ бүхэн парламентын шинэчлэлд төлөөллийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Хоёрдугаарт парла­ментын хяналтыг зайлшгүй бий болгох хэрэгтэй. Парламентын гаргасан хууль тогтоомж үнэхээр зөв үү буруу юу. Олон нийтийн зүгээс хяналт тавьж байна уу. Ерөнхийлөгчийн хоригийг эс тооцвол ийм тогтолцоо үнэхээр алга байна шүү дээ. Парламентын хяналтын тогтолцоог бий болгохын тулд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Ер нь парламентын шинэчлэлийг хийхдээ одоо байгаа үндсэн хуулийн хүрээнд хийх үү, үндсэн хуулийг өөрчлөх замаар хийх үү гэдэг асуудлыг ярилцаж байна. Уг нь нэгэнтээ хийх гэж байгаа учраас хоёр танхимтай парламент болгочих юм бол шинэчлэл олж чадна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.