ЧД-ийн 18 дугаар хорооны гудамжны эргүүлээр ажиллах иргэдтэй уулзав
Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнэ
2016.01.25

ЧД-ийн 18 дугаар хорооны гудамжны эргүүлээр ажиллах иргэдтэй уулзав

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 02 дугаар тогтоолоор хороодын гудамж, байранд нийтийн эргүүл ажиллуулах журмыг батлан гаргасан.

Уг журамтай холбогдуулан 18 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 72 иргэнийг нийтийн эргүүлээр сонгон ажиллуулж байна.

Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнэ Иргэний оролцооны хэлтсийн дарга н.Уламбаяр нар нийтийн эргүүлээр ажиллаж буй иргэдтэй уулзаж нийтийн эргүүлийн үнэмлэхийг гардуулан өглөө. Уг ажлын үеэр Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.