Хоёр орны хамтын ажиллагаа элчин сайдаас их хамаардаг
2016.01.29

Хоёр орны хамтын ажиллагаа элчин сайдаас их хамаардаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим элчин сайд нарыг эргүүлэн татаж, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Аливаа улсад сууж буй элчин сайдаас шалтгаалж хоёр орны  хамтын ажиллагааны асуудал, цаашдын олон зүйл шийдэгдэхэд хувь нэмэр өндөр байдаг. Элчин сайдыг ямар байдлаар дүгнэж, алдаа оноо гарсан бол хариуцлага тооцдог юм бол?

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Элчин сайдыг томилох үеийн хуралдааны дэг ямар байх ёстой вэ. Элчин сайдыг томилон явуулахдаа ажиллах боломж, нөхцлийг нь хангах тал дээр хэр анхаарч байна вэ? Тэдний төсөв, хөрөнгийн асуудал нь хүндрэлтэй байдаг. Тиймээс нийгмийн асуудал, төсвийг нь дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байгааг тодруулмаар байна”