УИХ-ын намрын чуулганаар батлагдсан зарим онцлох, хууль тогтоолууд
УИХ-ын намрын чуулган
2016.02.05

УИХ-ын намрын чуулганаар батлагдсан зарим онцлох, хууль тогтоолууд

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлагдсан онцлох хуулиудыг тоймлон хүргэж байна.

1.Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын /2015.11.06/ өргөн барьсан Сонгуулийн хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж, О.Баасанхүү нарын өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж орууснаар ажлын хэсэг хэлэлцэж, чуулганд оролцсон 60 гишүүний 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд  баталлаа. 

2.Ойрын 15 жилд баримтлах хөгжлийн бодлогын баримт бичгийг баталлаа

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016.02.05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн батлав. Тусхөгжлийн үзэл баримтлалд 2030 он хүртэлх хөгжлийн төлөвийг тодорхойлж, тодорхой зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал, 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой ардчилсан засаглалтай улс орон болно.

Ингэхдээ нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ. Эдийн засгийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх түвшинг эцэс болгоно. Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.

Энэхүү хөгжлийн баримт бичгийг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

3.Засгийн газрын доргиосон ч тогтоолд үлдлээ

УИХ-ын чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 28-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж  Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ. Гишүүд тус хуралдаанд 96 хувийн ирцтэй оролцсон юм.

4.Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшинэ

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг 2016 оны хоёрдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Гацууртын алтны орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм.

Засгийн газрын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцох шийдэлд хүрсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

5. УИХ-ын намрын отгон чуулганаар 412 хуулийг хэлэлцэн баталлаа

Улсын их хурлын намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулганы хуралдааныг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм.