Гацууртын ордоос 432 сая долларын ашиг хүртэхээр болов
2016.02.05

Гацууртын ордоос 432 сая долларын ашиг хүртэхээр болов

Гацууртыг ордыг УИХ гацаанаас гаргалаа. Тус ордын нийт борлуулалтын орлого 1.8 тэрбум ам.доллар. Татвар хураамж төлбөр хэлбэрээр засгийн газарт 438.8 сая доллар төлөгдөнө. Цэвэр ашиг нь 1.6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432.3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манай талд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан гэж уул уурхайн сайд мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нинжа нь ухаг, дэлбэлэхгүй, гүн лүү орохгүй. Дэлбэлэх юм бол хүнцэл агаарт цацагдаж тэр голын дагуу байрлаж байгаа айлууд хордоно. Хүнцэл бол маш их хортой. Тэр хор 10 мянган жилээс дээш удаан хугацаанд оршдог. Энэ бүгд дэлбэрснээс үүснэ. Энэ асуудлыг  нүдээ аниад зоосны нүхээр хараад шийдсэнд харамсаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гацууртын орд буюу ноён уулыг түүхэн дурсгалт газраа ашиглах, ухаах зэрэгт хүрч байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүндэрсэний тод илэрхийлэл.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хүнцэлгүй газар гэж байхгүй. Хүнцэлийн технологийг тэр төмөрийн тав дахь ч ислээр саармагжуулдаг технологи дэлхий даяар байгаа.  

Бүрэн эхээр нь бичлэгээс ...