Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.05/ хуралдаан Төрийн ордны “Г” танхимд үдээс өмнө хуралдаж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн гэсэн 347 дугаар зүйлийг Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана гэж өөрчлөн найруулах. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцох тухай мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн “172-178 дугаар зүйлд” гэснийг “172-176 дугаар зүйлд” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсаныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулахаар тогтлоо