Ачаалал, асуудалтай намрын чуулган завсарлах дөхлөө
2016.02.04

Ачаалал, асуудалтай намрын чуулган завсарлах дөхлөө

УИХ-ын намрын чуулган завсарлах боллоо. Гишүүд сар шинэдээ бэлдэн ордоныг орхин явах болж байна. Намрын чуулган ачаалал, асуудал ихтэй байсан гэж дүгнэж байгаа. Шинэчлэлийн засгийн газрыг огцоруулж, Шийдлийн засгийн газрыг сүүлийн өдрүүдэд бүдрээх гэж оролдлоо.

Ерөнхий сайдаас эхлүүлэн яам, агентлагууд бүсээ чангалж үрэлгэн задлаа хумихыг анхааруулж, хэмнэлтийн горимд шилжээд нэг жилийг ардаа үджээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй. УИХ нэн яаралтай батлах, тулгамдсан хуулиа батлачихсан. Хүүхдийн мөнгө олгох хуулиа баталсан. Ипотекийн зээлийн хүүг батлах эхний хэлэлцүүлгээ баталлаа. Ингээд үзэхэд ард иргэдийн амьдралд тулгамдсан хуулиа баталсан. Бусад хуулийг заавал энэ их хурал батлах гэж яараад байх шаардлагагүй.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Намрын чуулган амжилттай болсон гэж бодож байгаа. 2015 оны төсвийн хууль хугацаандаа батлагдсан. Эрүүгийн хууль гэх мэт олон хууль батлагдсан. Одоо сонгуультай холбоотой хуулиадаа цэгцлээд дуусгах шаардлагатай байна. Үүнд парламентад суудалтай намууд анхаарлаа хандуулж байх шиг байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...