Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг
2016.02.04

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган оруулж ирсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хууль санаачлагч болон ажлын хэсгээс тодруулга авч, зарчмын зөрүүтэй санал гаргасан. Уг саналаар санал хураалт явуулсаныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд өөр санал гаргах гишүүн байгаагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд байнгны хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо