Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бичил бизнесийг санхүүжүүлнэ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2016.02.08

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бичил бизнесийг санхүүжүүлнэ

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд мэргэжлийн боловсрол олгох байгууллагуудын сургалтын чанар, материаллаг бааз сайжрахыг сайд онцолсон. Улсын төсөвт дарамт учруулахгүйгээр сургуулиуд бие даан санхүүгээ бэхжүүлэх боломжийг уг хуулиар нээж өгсөн гэв. Мөн их, дээд сургууль төгссөн залуучууд МСҮТ-д хөрвөж суралцах боломжтой болж буй аж.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль бичил бизнесийг дэмжихэд чиглэж буйгаараа онцдогтой гэнэ. Өөрөөр хэлбэл, албан бус секторт хамаарч ирсэн бичил бизнесийг албан болгож, улмаар санхүүгийн тусламж үзүүлэх боломжийг уг хуулиар нээж буй юм байна. Ингэхдээ бичил бизнесийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас элдэв хязгаарлалтгүйгээр санхүүжүүлэх аж.