2010 онд Су.Батболд гишүүний ажлын хэсэгт орж ажилласан байдал
УИХ-ын гишүүн Су.Батболд
2011.06.09

2010 онд Су.Батболд гишүүний ажлын хэсэгт орж ажилласан байдал

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн

2.Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай, Улсын Их Хурлын тогтоолын болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн

4. Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч

5. Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч

6.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч

7. Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч

8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн

9.Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан
татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай
хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг
хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч

10. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай холбогдох яам, газар, хөдөө орон нутагт танилцаж шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн

11.    Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрсөлдөөний тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын
төсөлд Дэд хорооны саналыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн

12.    Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн


13.    Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай, “Төрийн албаны гавъяат ажилтан” цол бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн


14. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий
ажлын хэсгийн ахлагч

15. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.