Бид эх оронч, үндэсний үзэлтнүүд
2016.03.17

Бид эх оронч, үндэсний үзэлтнүүд

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үйл явдлыг тойрсон асуудлаар Х.Баттулгаас ярилцлага авснаа уншигчдадаа хүргэж байна.

-Таныг сэжигтнээр тооцсон бас бүрэн эрхийг тань түдгэлзүүлнэ ч гэх мэдээлэл гарлаа?

-Тийм ээ. Би шалгуулж байгаа. Гэхдээ өөрийн хүсэлтээр шалгуулж байгаа шүү. Харин АТГ яаж шалгах нь тэдний хэрэг. Ер нь аливаа хэрэгт сэжиглэгдэн шалгуулж буй хүнийг хуулиараа сэжигтэн гэдэг юм байна.

-Харин энэ үг таныг хэрэг хийсэн гэж ойлгуулаад байна л даа?

Би бас энэ талаар өмгөөлөгчөөсөө асууж тодруулсан. Хэрэг хийсэн, эсэхийг шалгаж байгаа гэсэн үг юм билээ. АТГ, цагдаагийн байгууллага шалгаж байгаа бүх хүнээ л ингэж нэрлэдэг хуультай гэсэн. Тэгээд ч Монгол Улс бол хэн нэгний гэм буруутай, эсэхийг зөвхөн шүүх тогтооно гэж Үндсэн хуульдаа заасан ардчилсан улс.

-Та шалгуулж байна гэж хэллээ. Хэзээ дуусах вэ?

Тэрийг би хэлж мэдэхгүй. Тайлбараа хэлээд, баримт нотолгоог нь гаргаад АТГ-т өгсөн. Шалгаж байгаа нь ашгүй л гэж бодож байна.

-Хэвлэлээр гараад буй зүйлүүдэд та тайлбар хийхгүй байхаар олон нийт буруу ойлгох байх даа?

Хэвлэлээр төлбөртэй, зохион байгуулалттай хар пиар явуулж байгаа. Өөрөө сэтгүүлч хүн учраас ажиглаж л байгаа биз дээ. Системтэйгээр мэдээлэл байнга цацаад, тэр сонин хэвлэлээс нь асуухаар төлбөртэй орж ирсэн л гэж хэлдэг.

-Үгүй байлгүй. Та баталж чадах юм уу?

“Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”-д гүтгэлэг бүхий материал нийтлэгдсэн. Би нэр төрөө хамгаалж эдгээр сониныг шүүхэд өгсөн. 2015 оны арваннэгдүгээр сард санагдаж байна.

Гэтэл дөрвөн сар өнгөрөөд байхад эдгээр сонин бичсэн зүйлээ баталсан нэг ч баримт шүүхэд гаргаж өгч чадахгүй байна шүү дээ. Үнэн зүйл бичсэн бол тайлбараа бичээд, баримтаа шүүхэд гаргаж өгөөд шүүх хурал хийлгэх хэрэгтэй биз дээ.

-Та ямар нэхэмжлэл шүүхэд гаргаж өгсөн юм бэ?

Намайг оруулаад нэр бүхий таван хүний дансаар 42 сая ам.доллар орж ирсэн гэж гүтгэсэн мэдээлэл тараасан. Улайм цайм ийм гүжир гүтгэлэг бичсэн учраас би шүүхэд хандсан. Шүүх шийдээд өгөх байх гээд л хүлээж байна.

Тэр бичсэн сонинууд нь үнэн гэж байгаа бол түүнийгээ баталсан нотлох баримтаа шүүхэд өгмөөр байна. Шүүх дөрвөн сар хүлээж байна. Гэхдээ гүтгэлэг учир тийм баримт байхгүй.

-Өмгөөлөгч хэвлэлийн хурал хийж “Энержи ресурс” болон “Энержи ресурс рэйл” компанийг төмөр замын хэрэгт буруутгалаа. Энэ асуудал их шуугиан болж байна?

Төмөр замын санхүүжилт хоёр хэсэгт хуваагддаг. Эхний хэсэг нь “Энержи ресурс рэйл” компанийн 2012 он хүртэл хийсэн 93 тэрбум төгрөг, хоёр дахь хэсэг нь шинэчлэлийн Засгийн газрын үед хийсэн 200 сая ам.долларын санхүүжилт юм.

200 сая долларын санхүүжилт Хөгжлийн банк, “Монголын төмөр зам” ХК, “Samsung C&T” компанийн хооронд хийгдсэн. Энэ ажил маш хатуу хяналттай байсан. Тэгээд ч дөрвөн сар гаруй хугацаанд шалгагдаад дуусаж байх шиг байна.

Харин одоо “Энержи ресурс рэйл” компанийн хийсэн гэх 93 тэрбум төгрөгийн санхүүжилт үнэн үү гэдгийг шалгах хэрэгтэй гэж миний өмгөөлөгч хүсэлт гаргасан. Учир нь “Энержи ресурс рэйл” компани Төрийн өмчийн хороо болон “Монголын төмөр зам” ХК-д 38 тэрбум төгрөгийн хөрөнгө л хүлээлгэн өгсөн гэдэг.

Тэгсэн атлаа “Энержи ресурс рэйл” нь “Samsung C&T” компаниар 29.9 тэрбум төгрөгийн ажил хийлгэсэн акт үйлдсэн гэдэг. Тэгвэл зөрүү 50 гаруй тэрбум төгрөгийн ажил хийлгэсэн гэдэг санхүүгийн анхан шатны баримтаа “Энержи ресурс рэйл” компани гарган өгч, гаргасан 93 тэрбум төгрөгийн зардлаа батлах ёстой.

-Таны өргөдөл шударгаар шалгагдана гэж та итгэж байна уу?

Юу ч гэсэн харъя. Хэрэг хуучирдаггүй гэдэг байх аа.

-Цаашид юу болохыг ч би хэлж чадна гэж та өмнө нь хэлж байсан. Одоо юу болохыг хэлж болох уу?

-Тэгье ээ. УИХ-ын сонгуулиас өмнө дараах гурван зүйлийг Нүүрсчдийн нам хийхийг оролдоно. Нэгдүгээрт М.Энхсайхан дахиад Тавантолгойн ордыг авах хууль зөрчсөн гэрээгээ зүтгүүлэх байх, хоёрт ММС болон “Энержи ресурс" компанийн тэрбум орчим ам.долларын өрийг Засгийн газар өөр дээрээ шилжүүлж авах үйл ажиллагаа хийгдэх байх, гуравдугаарт Тавантолгойн ордыг төрдөө, тодруулбал ард түмэнд ашигтайгаар ашиглая гэдэг улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, дэвшсэн тохиолдолд тойрогт нь унагаах ажиллагааг зохион байгуулна.

-Яагаад тэдний өрийг Засгийн газарт шилжүүлэх гэж. Засгийн газар хувийн компанийн өрийг шилжүүлж аваад төлөх юм уу?

-Тийм ээ. Өөрөө зөв ойлгож. Иймэрхүү л зүйл болох байх.

-Үгүй байлгүй. Тэгвэл Монголын өртэй бусад компаниуд ингэж болох уу? Хэнийг нь гэж ялгаж өрийг нь төр өөр дээрээ авч байна гэдэг асуудал үүснэ биз дээ?

-Харж л байя. Хэрэв ММС компанийн өрийг Монгол Улсын Засгийн газар өөртөө шилжүүлж авбал Монголын бусад компани бас ийм шаардлага Засгийн газартаа тавих хэрэгтэй.

-Уучлаарай, өөр сэдвээр нэг асуулт асуучих уу. Ингэхэд та яг ямар хүн бэ. Юуны төлөө зорьж байгаа, ямар үр дүнд хүрнэ гэж ингэж тэмцэж байгаа юм бэ?

-Би болон миний нөхөд эх оронч үндэсний үзэлтнүүд. Эх орон; ард түмний ашиг сонирхлын эсрэг ажилладаг, газар нутгаа зардаг улстөрчид, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй бирдүүдийн эсрэг бид тэмцэж байна. Үр дүнд нь тусгаар тогтнолоо хамгаалж, хойч үедээ үлдээнэ.

-Эх орончид нь популист болоод байгааг та анзаарч байна уу?

-Асуултыг асуултаар хариулъя. Монгол хүн эрх оронч байхыг хэн шүүж, хориглох гэж. Монгол хүн эх оронч байхаас хэн айгаад байгаа гэж. Яагаад монгол хүн эх оронч үзэлтэй байхын эсрэг суртал нэвтрүүлэг яваад байна вэ? Яагаад эх оронч үзэлтэй монгол хүн бүрийг гутаан доромжлох, мохоох ажиллагаа эрчимтэй явдаг вэ? Эх оронч үзэл монголчуудын үнэт зүйл биш үү? Түүхээ харчих.

1911 он. VIII Богд гэгээн Жавзандамба хутагт, Түшээт хан Дашням, Эрдэнэ дайчин, Хошой Чин ван Ханддорж, Сайн ноөн хан Намнансүрэн, Чин сүжигт Чин ван Да лам Цэрэнчимэд, гүн Хайсан тэргүүтэй ноёд, 1921 он. Жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, Д.Бодоо, С.Данзан, Чагдаржав, Догсом нар бүгд л эх оронч, үндэсний үзэлтнүүд байсан биз дээ. Бид түүхээ, дээдсээ мартаагүй байгаа шүү. Тэд тусгаар тогтнолоо сэргээж чадсан, бид хадгалах ёстой.

-Та ер нь түүх их судалсан уу?

-Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, эх орончдын түүхийг бол судалсан. Миний дуртай сэдэв. Хэнтэй ч ярина.

-Түүх ч яах вэ. Өнгөрсөн зүйл шүү дээ. Орчин үед үндэсний үзэл байж болох уу?

-Тэгж болохгүй. Өнгөрсөн түүхгүйгээр өнөөдөр байхгүй, өнөөдөргүйгээр маргааш байхгүй гэдэг үг бий. Ингэж хандаж болохгүй ээ. Яагаад үндэсний үзэл байж болохгүй гэж. Гэхдээ тодруулъя. Үндсэрхэх үзэл биш үндэсний үзэл. Ялгаатай байгаа биз.

Бүх улс үндэстэнд өөрсдөөрөө, соёлоороо, түүхээрээ, ёс заншлаараа, амжилтаараа бахархах үндэсний үзэл байдаг. Тэгээд ч УИХ-аар 2010 онд шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.1-д эх оронч үндэсний үзлийг дээдлэх гэж заасан байгаа.

Бүр бүтэн өгүүлбэр нь энэ. “Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс: үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхитэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно” гэсэн. 

Нээрээ тийм гэж үү. Тэгээд энэ үзэлд харшлаад байгаа нь юу гэж?

-Би маш ойрын жишээ хэлье. Одоогоос жилийн өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сарын б-нд Монгол Улсын сайд М.Энхсайхан нь Монгол Улсын төр өөрийн газар нутаг дээр батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал: нийтийн эрх ашгийг хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт бүхий гэрээ боловсруулаад гадаадын компанитай гарын үсэг зурах гэж байсан шүү дээ.

Газар нутгаа 60 жилээр дараа нь хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хугацаагаар сунгана гэж байгаа юм. “Шинхуа” тэргүүтэй компани нь Тавантолгой дээр алдагдалтай ажиллаж байна гээд л байхад хязгааргүй хугацаагаар үргэлжлээд байхаар зохицуулж гэрээ хийсэн байсан. Энэ бүхнийг зүгээр хараад суух уу? Төрийн бодлогод нийцэж байгаа гэж үзэх үү?

-М.Энхсайхан дээд боловсролтой, харин Та дунд боловсролтой. Энэ ялгааны талаар та юу хэлэх вэ?

-Тийм ээ. Бид ялгаатай. Боловсрол бол харьцангуй зүйл. Тэд зөвхөн мөнгө шүтдэг бол би монгол төрийг шүтдэг. Тусгаар тогтнолоо дээдэлдэг. Бидний ялгаа энэ. Би Монгол Улсын самбо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин байсан.

Биднийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн. Одоо ч хэвээрээ. Бөхчүүд эх орныхоо төлөө гээд дэвжээнд гардаг. Медалийн тавцанд зогсохдоо төрийн сүлд дуугаа сонсоод баярын нулимс унагадаг.

-Та бодоогүй зүйл хөндөж ярилаа. Энэ талаар анхаармаар юм байна?

-Би дандаа л ярьдаг. УИХ-аар баталсан төрийн бодлого шүү дээ. Бусад нь бас ярих л ёстой. Эх оронч улстөрчид дэмжиж байгаа. Гэхдээ даанч цөөхөн бий.

-Эх орон, үндэсний үзэл гэдэг чинь тэгээд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байдаг юм байна. Энэ талаар айхгүй ярьж, бичиж болох юм байна гэж ойлголоо?

-Хэнээс айх гэж. Бид эх оронч үзэлтэй байгаа нь хэнд саад болоод байна аа. 

-Одоо чинь иймэрхүү зүйл ярихаар л тал бүрээс дайрч давшилж, доог тохуу хийдэг болсон болохоор л ...

-Харин энэ чинь л эмгэнэл. Монгол хүний эх орон үзлийг устгах зорилготой хэн нэгний зохион байгуулдаг тийм технологи Монголд олон жилийн турш яваад байх шиг. Эх оронч монгол хүн хэн нэгэнд саад болоод байгаа юм шиг... (санаа алдав)

-Үүнээс бид яаж гарах вэ?

-Бид л ухаарч, сэхээрч эх оронч үндэсний үзэл дээрээ нэгдэх хэрэгтэй. Тэгж байж л монголчууд ялна. Монголчуудын эр зориг, эрэлхэг дайчин чанарыг сэргээх хэрэгтэй. Уг нь тэр бахархлыг сэргээх гэж Чингис хааныхаа хөшөөг барьсан юм. Нэмэр болж байгаа байх гэж найдах юм даа.

-Тэр үнэхээр бахархмаар хөшөө болсон шүү. Танд баяр хүргэх хэрэгтэй. Та монголчууд эх оронч байх хэрэгтэй, үндэсний үзэлтэй байх хэрэгтэй гээд л байх юм. Дуртай зүйлээ хийгээд л эрх чөлөөтэй, дуртай шашинаа шүтээд л болж байхад заавал ийм зүйл яриад, үүнийг нь хүн хүлээж авах уу?

-Эх оронч, үндэсний үзэл гэдэг итгэл үнэмшилтэй байх нь надад Үндсэн хуулиар олгогдсон эрх, түүнийг ярих нь улстөрч хүний хувьд үүрэг. Түрүүнд би хэлсэн дээ. Бас төрийн бодлого гэж байна. Буруу нь юу гэж. Сонссон нэг нь авах, гээхийн ухаанаар хандана биз. Ер нь дураараа, эмх замбараагүй, нэгдмэл үзэл бодолгүй, үнэт зүйлгүй, мөрөөдөлгүй ард түмэн болчихвол ирээдүй ямар харагдаж байна. Та юу гэж бодож байна?

-Мэдээж санаа зовж байна. Хэн ч гэсэн үр хүүхэд маань ямар нийгэмд яаж амьдрах бол гэж санаа зовно.

-Тэгэхээр ядуу буурай байгаа ч гэсэн түүндээ автаж эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарахгүйгээр ирээдүй хойчдоо үлдээе. Монголчууд өөрсдөө эзэн нь болсон эрх чөлөөт эх оронтой байсан цагт баян болох цаг ирнэ.Эрх чөлөө, тусгаар тогтнол мөнгөөр хэмжихийн аргагүй баялаг.

-Та ч Монголын баян хүний нэг?

-Баян байх нь нэг асуудал. Олон жилийн өмнөх явдал. 1990 онд нийгэм өөрчлөгдөөд бүгд л нэг гараанаас эхэлсэн. Энэ тухаи зохиолч Д.Төрмөнхиин миний тухаи номонд тодорхой бичсэн байгаа тэрийг уншаарай. Гэхдээ мөнгөөр хэмжихгүй үнэт зүйл байдаг гэдгийг ойлгосон.

-Та ер нь шашинлаг уу.

-Буддизмын философийг судалсан.

-2016 оны УИХ-ын сонгуулийг та хэрхэн таамаглаж байна вэ?

-Одоо биш. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр ярья.

-Үндэсний аюулгүй байдал гэж бас нэг инээдэм болсон сэдэв байна?

-Бас л инээдэм болгоод байгаа сэдэв гэж би хэлнэ. Бүх улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байдаг нь хамгийн чухал байгууллага. Монголд бол энэ сэдэв инээдэм болж байдаг. Хамгийн том эмгэнэл. Ингээд бодохоор маш их харамсдаг.

Жишээ нь, Монгол Ази тивд оршдог улс. Ойрын хоёр улсыг ярья. Япон, Солонгос. Өндөр хөгжилтэй юү хөгжилтэй, аж үйлдвэржсэн үү үйлдвэржсэн, технологи эзэмшсэн үү эзэмшсэн, хүн ам ихтэй, бүх л юмтай улс.

Өөрийн улсын бас хүчирхэг армитай, гэтэл яагаад Өмнөд Солонгосын төв Сөүлд, Окинава арал дээр бүхэлд нь АНУ-ын цэргийн баазыг байлгаад байна. Геополитик гэж энэ. Өөрийгөө хамгаалуулж байгаа биз дээ.

Тэгж байж л энэ хөгжлөө хангаж байна. Гэтэл бид нэг жилийн цэрэгтэй гээд л ярих зүйл их байна.

-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа жишээ гэж хэлж болох уу?

-Монгол Улс 21 тэрбум доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ хоёр дахин их өртэй байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү? Эсвэл зүгээр л инээд хүрэхээр тоо юу? Өөрөө юу гэх вэ?

-Өргүй бол баян гэдэг ардын зүйр цэцэн үг бий л дээ.

-Харин тэгээд л санаа зовоод ярьж байна. Өрөөр дамжуулж Монголд тэр гадаад улсын эдийн засгийн хяналтаа тогтоно. Эдийн засгийн хяналт тогтоосны дараа  тэндээс улс төрийн тулгалт орж ирнэ. Өр гэдэг ийм л аюултай.

-Тэгээд яах ёстой вэ?

-Боловсруулах үйлдвэр барих ёстой. Тэгээд л Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санаачилга гаргасан. Харамсалтай нь дэмжигдээгүй.

-Мүүний шашны тухай асуудал яригдаж байна. Та юу гэж хэлэх вэ?

-Төрийн шийдэх ёстой асуудал. Төр засаг л бодлогоо гаргаж шийдэх хэрэгтэй. Ер нь хэн дуртай нь ирээд юу дуртайгаа хийж болдог газар Монгол биш биз дээ. Бид эх орондоо эзэн болж чадахгүй байгаагийн нэг л жишээ юм уу даа: цаашдаа ч ийм зүйл олон гарна.

-Та өөрөө УИХ-ын гишүүнээр олон жил ажилласан, сайд ч байсан хүн. Гэнэт ухаан орсон юм уу?

-Зөв асуулт байна. Би яг л чам шиг болж байна: бүтэж байна гэж бодож явдаг байсан. УИХ-д ороод сайд ч болж үзлээ: дээшээ ахих тусам энд юу болоод байна гэж эргэлзэх болсон. Нам бүрт, цаашлаад салбар бүрт улс төр: бизнесийн бүлэглэл бүрэлдсэн байдаг. Харин тэдэнтэй хамтрах уу: эсвэл зөрчилдөх үү гэсэн хоёр сонголт л байдаг юм байна лээ.

Хамтраад хуйвалдаад явах боломж надад байсан. Тэгсэн бол олон нийт хэзээ ч төмөр зам, төмөр замын цариг гэдгийг мэдэхгүй л өнгөрөх байсан. Тэгээд л нэг бүлэглэл хожоод, улсын эрх ашиг хохироод л үлдэх байсан.

Улс төрийн эрхийг барьдаг улстөрчид, бизнесийн бүлэглэлийн ард түмнээс нууж хийдэг асуудлыг нь би илчилсэн хүн. Миний энэ үйлдэл тэдний эрх ашигт нийцэхгүй байгаагаас дайралт ирж байна.

Би Тавантолгойн ордыг ард түмэнд нь: төмөр замыг төрийн өмчит компанид нь байлгахын төлөө л үгээ хэлсэн.

-Эцэст нь танд хэлмээр зүйл байна уу, миний асуугаагүй?

-Дэлхийд гайхагдаж: алдаршуулж байсан монголчуудын эрэлхэг дайчин, омог бардам, уужим ухаант зан чанар бүр алга болчихоогүй гэж би найдаж байна. Эх оронч монгол эрчүүд сэрээсэй, эх орныхоо ирээдүйн төлөө нэгдээсэй л гэж хэлмээр байна. Цаг алдах тусам монголчууд бид ялагдаж байна.

-Хэнд?

-Их гүрнүүдийн геополитикийн бодпогод. Бас өрийн урхинд орсон бүлэглэлд.

-Тэгээд?

-Одоо дуусгая. 1911, 1915, 1919, 1921, 1924, 1939, 1945, 1961, 1990 оныг санаад үз. Юу болсон билээ. Түүхийн хүрд эргэсээр байхад бид бодлогогүй байж болохгүй. Өвөг дээдэс маань ухаан зарж, амь насаараа хамгаалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг харсаар байгаад алдах гэж үү.

1919 онд Шанзав Бадамдорж тэргүүтэй Монголын ноёд сайн дураараа тусгаар тогтнолоосоо татгалзсан түүх байгаа шүү. Нэртэй түүхчид тэдний үр сад одоо ч байдаг гэж хэлдэг юм байна лээ.