Хөдөлмөрийн сайд ажилчдын нөхцөлийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгууллаа
2016.03.18

Хөдөлмөрийн сайд ажилчдын нөхцөлийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгууллаа

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахаар ирээд байна.

Тэрбээр цэвэрлэх байгууламжид ажиллаж буй ажилчдын нөхцөл байдалд анхаарч, нөхцөлийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах болсныг мэдэгдлээ. Нөхцөлийн үнэлгээ хийж тодорхойлсноор эдгээр ажилчны нөхцөлийг хортойд шилжүүлэх боломжтой болох аж.
Ажлын хэсэг байгуулан ажиллахыг ХЭАҮТ-ийн захирал н.Мягмарсүхэд даалгалаа.