Тавантолгойн ордыг нэг компанид өгөхийг нь илчилсний төлөө миний туслахууд эрүү шүүлтэд орж байна
2016.03.18

Тавантолгойн ордыг нэг компанид өгөхийг нь илчилсний төлөө миний туслахууд эрүү шүүлтэд орж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдаа нар энэ сарын 16-нд саатуулсан.

Гэтэл өмнө нь Х.Баттулгын нарийн бичгээр одоо аялал жуулчлалын “Түмэн хишигтэн” компанийн захирлаар ажилладаг Ш.Эрдэнэтуяаг урд шөнө 04.00 цагт мөн л гэрээс нь баривчилжээ.

Өнөө өглөө Г.Түвшинжаргалыг шүүх хурал эхэлсэн. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцсон юм.

Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя.
Тэрээр “Ш.Эрдэнэтуяа надтай 10-аад жил ажилласан. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй. Өнөөдөр түүнээс байцаалт авах юм байна” гэв.

Г.Түвшинжаргалын хувьд Х.Баттулга ХХАА-н сайд байхад туслахаар нь ажиллаж байжээ. Түүнийг шүүх хурал өнөөдөр болж байгаа юм.

Энэ талаар Х.Баттулга гишүүн: -“Эрдэнэт шиг том үйлдвэрийг Сайншандад барих гэсэн олон хүний хүсэл эрмэлзлийг мохоосонд түүнийг буруутгаж байна. Та нар мэдэж байгаа, Б.Батзаяаг таван сар мөрдөнд суулган тамласан. Мөн надтай хамт ажиллаж байсан дөрвөн залуу одоо эх орондоо ирж чадахгүй,  интерполоор эрэн сурвалжлуулж байна. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүдийг хорьж эхэллээ.

Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэв.          

Мөн тэрээр таван сар шалгаад надаас юу ч гарахгүй болохоор ингэж миний эргэн тойрны хүмүүсийг шалгаж байна, тэр бүү хэл зарим тохиолдолд би хувиасаа хөрөнгө гаргасан гэсэн юм.

-Сайншандад байгаль орчны үнэлгээ хийсэн компанийн ажилчдыг мөн хорьсон байсан?

-Тэр компанийг сонгон шалгаруулах ажлыг би биш, яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуцсан. Тэр компани мөнгөө ч бүрэн аваагүй юм билээ. Гэтэл захирлуудыг нь орилж, хашгичуулан баривчилж байна.       

-Төмөр замын төсөл дээр голдуу гадны команиуд ажилласан. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг.

-Юу гэж дээ. Хуурамч бичиг баримт гэдэг ойлголт миний ой сэтгэхүйд байхгүй.  Монгол улсыг олон жилээр хүчгүйдүүлэн, хараат бус болгон, тамирдуулсны дараа  хүссэн зүйлээ хийнэ. Энэ бол улс төрийн хэрэг.   

-Тэгвэл хэн үүнийг хийж байгаа юм бэ?

-Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя.