2016.03.22

Хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй

“Бизнесийн амжилт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцож мэдээлэл өглөө.

 “Монголын махны салбарт түүхэн эргэлтийн үе ирж байна гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна. Эдийн засгийн хямрал бидэнд олон зүйлийг ойлгуулсан. Бидэнд шавхагдашгүй нөхөн сэргээгдэх баялаг байна гэдгийг олж харж байгаа явдал нь хамгийн чухал. Хөдөө аж ахуйн салбар биднийг мянга, мянган жил өлсгөлгүй, дааруулалгүй, тэжээж, хямруулалгүй авч ирсэн салбар. Хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлого зохицуулалт яах аргагүй хэрэгтэй.

Монгол Улсын хэмжээнд 55.5 сая толгой малтай гэсэн статистик дүн мэдээ бий. Цаашид жилд 200 гаруй мянган тн махыг экспортлох бололцоотой гэж үзэж байна. Монгол Улс олон малтай боловч өнөөгийн байдлаар экспортын нөөцийн хэмжээ зургаан хувь. Энэ экспортын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Харин ингэхийн тулд хурга, ишгийг эргэлтэд оруулах хэрэгтэй.

       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү