Малчдын зээлийн хүү гурав дахин буурч, 10 хувь боллоо
2016.03.16

Малчдын зээлийн хүү гурав дахин буурч, 10 хувь боллоо

“Засгийн   газраас нийгмийн      хариуцлагаа ухамсарлаж, Төрийн банктай хамтарч малчдын зээлийн хүүг 10  хүвь болгож байгаа явдалд талархаж байгаагаа илэрхийлье.

Өмнө нь малчдын зээлийн хүү 29.5 хувь байсан. Энэ бол маш өндөр хүү. Харин өнгөрсөн хоёрдугаар сард “Сайн малчин хөтөлбөр”-ийн хүрээнд энэ хүүг 18 хувь болгон бууруулсан. Одоо 10 хувь болчихлоо. Энэ бол Засгийн газрын зүгээс малчиддаа анхаарал хандуулж, биднийг дэмжсэн том үйл явдал гэж бодож байна. Зээлийн хүү сарын 0.8 хүвь болж буурлаа. Хот суурин газрын иргэд орон сууцны бага хүүтэй зээлд хамрагдаж байгаатай ижил зүйл гэж хүлээн авч байна”. Энэ бол Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн, Улсын сайн малчин А.Бат-Очир гуайн малчдын зээлийн хүүг 10 увь болгон бууруулах болсныг мэдэгдсэн ёслолын ажиллагааны үеэр хэлсэн сэтгэгдэл юм.

Төрийн банкны төв байранд болсон үг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны өрөнхийлөгч Б.Баттүвшин болон ТҮЗ-ийн дарга Ц.Туваан нар оролцсон юм.

Юун түрүүнд Засгийн газраас мал аж ахүйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахүйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник          технологийг нэвтрүүлэн        экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжрүүлах       зорилгоор

малчдын зээлийн хүүтийн ачааллыг бууруулах бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж эхэлж байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо. Мөн тэрээр “Малчид бага хүүтэй зээл авснаар хадлан, тэжээлээ бэлтгэх, түүн зориулсан техник технологио хүдалдаж авах боломжтой. Мөн малчид дотооддоо болон экспортод чиглэсэн маш олон төрлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа. Тиймээс малчдын үйлдвэрлэлийг    дэмжих бодлогын нэг хэсэг нь зээлийн хүүг бууруулах шийдвэр байлаа.

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа анхны банк нь Төрийн банк болж байна. Цаашид арилжааны бусад банк оролцоод явах байх. Бүх боломж , нээлттэй байгаа” гэв.

Түүнээс гадна Төрийн банкны   өрөнхийлөгч Б.Баттүвшингийн хэлснээр Монгол Улсын хэмжээнд нийт 153 мянган малчин өрх байдгаас 120 мянга нь арилжааны банкнаас малчны зээлтэй байдаг байна. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбүм төгрөг байдаг бөгөөд Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17.411 харилцагч байдаг аж. Харин үлдсэн 103 мянга орчим малчин өрх 180 тэрбум төгрөгийн зээлтэй байдаг байна.

Мөн Засгийн газрын 2016 оны хоёрдүгаар сарын 22-ны Засгийн газрын 113 болон 114 тоот тогтоолоор “Сайн малчин хөтөлбөр”-ийг “Мал аж ахүйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хамт баталсан бөгөөд үүний дагуу Төрийн банкнаас 10 хувийн хүүтэй малчны зээлийг олгох гурван шалгуур тавьж байгаа юм байна. Үүнд, малаа тогтмол хугацаандаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаг байх, эрүүл мэнд, нийгмийн даатгал тогтмол төлдөг байх болон арилжааны банкинд малчин данстай байх гэсэн зүйлүүд багтсан байна. Тиймээс дээрх гүрван шалгуурыг хангасан малчид жилийн 10, сарын 0.8 хүвийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болжээ.

Түүнээс гадна өмнө нь 18 хүвийн зээлд хамрагдсан байсан малчид яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Энэ тухай тодруулахад “Өмнө нь 29.5 хувиас 18 хувьд шилжсэн шиг бүх малчны зээл автоматаар 10 хувьд шилжихгүй. Дэд хөтөлбөрөөр баталсан  шалгуур үзүүлэлтийг хангасан малчид өмнө нь авсан 18 хувийн хүүтэй зээлээ хаагаад, шинээр 10 хувийн хүүтэйгээр таван сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой” гэсэн юм.

Ёслолын арга хэмжээнд уригдан оролцсон өөр нэгэн малчин болох Баянзүрх дүүргийн XX хорооны Шар хоолой хэмээх газарт аж төрдөг Л.Мөнхтөр гуай мөн сэтгэгдлээ хүваалцлаа. Тэрээр “Төрийн банкийг Хадгаламж банк байхад нь л малчны зээл авч байсан. Тухайн үөд хүү өндөр байсан учраас төлөхөд хүндрэлтэй байдаг байлаа. Өнгөрсөн сард зээлийн хүү 18 болж буурахад их нэмэртэй байсан. Одоо бүр 10 хувь болчихоор малчид бидэнд тун хэрэгтэй байх нь ойлгомжтой. Нэг сая төгрөг авлаа гэхэд хэрвээ зээлийн хүү 29 байвал сард 290 төгрөг төлнө шүү дээ. Харин 0.8 болчихоор 80 мянган төгрөг зээлийн хүүнд төлнө гэсэн үг. 210 мянган төгрөгийн зөрүү гэдэг чинь их шүү дээ. Одоо зээл авна гэж бодож байна. Зээл аваад үхрийнхээ үүлдэр угсааг сайжруулах, гарц шимийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэж бодож байна. Too толгой гэхээсээ илүү ашиг шимийг нь сайжруулах чиглэлд ажиллах хэрэгтэй” гэлээ.

Мөн энэ үеэр Төрийн банкны ТҮЗ-ийн дарга Ц. Туваанаас зарим

зүйлийг тодруулсан юм.

-29.5 хувь байсан малчны зээлийн хүүг өнгөрсөн хоёрдугаар сард 18 хувь болгож бууруулсан. Ингэж бууруулахад зээл авах малчдын тоо нэмэгдсэн үү. Одоо 10 хүвь болгоход ямар хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцож байгаа вэ?

-Малчны зээлийн хүү 1 хүвь байхад Төрийн банкнаас 17 мянга 400 орчим мал зээл авсан байсан. Дараа зээлийн хүүг 18 болгоход нийт 2114 малчин нэмэгдэж, 5.2 тэрбум төгрөг хэрэглээний зээл авсан байгаа. Харин өчигдрөөс эхлэн үйлдвэрлэлийн болон хэрэглээний гэсэн хоёр төрлийн зээл нээгдэж байна.

-Үйлдвэрлэлийн гэж онцолсон шалтгаан вэ?

-Монгол Улсын аж ахүйн салбарыг xyвийн хэрэгцээний аж ахуй мэтээр харж ирсэн. Xарин одоо энэ салбар дотоодын үйлдвэрлэлээ ноос, ноолуур арьс, ширээр хангах цаашлаад гадаадад экспортод гаргаж, валютын эх үүсвэр болох боломжтой салбар гэдгийг ойлгох цаг болсон. Тиймээс малчдыг үйлдвэр эрхлэгч гэдэг байдлаар хандаж, зээл олгохоор шийдвэрлэсэн         байгаа.  Тиймээс Засгийн гарын  “Сайн малчин хөтөлбөрийн бодлогыг бид талархан хүлээн авч банкныхаа стратөги төлөвлөгөөндөө тусгаад хэрэгжүүлж эхэлж байна.

-Бусад банкны Төрийн банк рүү  шилжих боломж байгаа юу?

-Бусад банкны шилжих эсэх талаар xapиулах боломжгүй. Арилжааны банкууд энэ үйлчилгээг өөрсдөө нэвтрүүлэх боломжтой. Мөн малчдад аль банкийг сонгох эрх нь  нээлттэй байгаа.

-Малчны зээлийн хүү буцаад өсөхгүй гэх баталгаа байгаа юу?

-Албаны эх сурвалжийн мэдээлснээр инфляци хоёр  орчим хувьтай байгаа.  Зээлийн хүүг цаашид хугацаанд нь одоогийн төвшинд нь барих бодлого барьж ажиллаж байна.