Увс аймгийн Тариалан суманд ажиллалаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын ги шүүн М.Мандхай нарын гишүүд Увс аймгийн Тариалан сумын иргэдтэй уулзаж, парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцлоо.
Тариалан сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг атал салбарын бодлого, арга хэмжээ төвийн бүс рүү зонхилон чиглэдэг учраас алс сумдад хүртээмжгүй байгааг нутгийн иргэд уламжилж байна.
Сумын төвийн сургуулийн барилга ашиглалтад ороод ердөө 10 жил болж байгаа ч чанар нь муудаж, дээврээс дусаал гоожих, анги дүүргэлт хэтрэх зэргээр сурагчдын эрх зөрчигдөж байгааг хүүхдүүд хэлж байна.Алслагдсан сумдад ажиллаж, газар дээрээс нь тулгамдсан асуудлыг ярилцсанаар төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлж чадна. Энэ оны улсын төсөвт Тариалан суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц байгуулах, эрчим хүчний шугам, сүлжээний хүчдэл сайжруулах хөрөнгө оруулалтыг тусгажээ.
Холбоотой мэдээ
2025.02.20
2025.02.19
2025.02.17