Нийт малын 3,4 хувийг вакцинжуулалтад хамруулдаг
19 аймгийн 125 сумдад 277 голомтоор 403 мал галзуурч өвчилсөн тоо гарчэээ. Үүнээс үхэр 189, тэмээ 23, адуу 3, хонь, ямаа 75 тус тус өвчилсөн байна. Голомтоор нь авч үзвэл Говь-Алтай, Булган, Хэнтий аймгуудад малын өвчлөл дээгүүр бичигджээ. Мөн боом өвчнөөр нийт 7 аймгийн 20 сумдад 39 голомтод газар, 165 мал өвчилсөн байна. Нийт малын 153 нь Хөвсгөл аймагт илэрсэн байна.
ХХАА-н сайд Р.Бурмаа: Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах 200 сая рубблын хэмжээний төсөл хөтөлбөр батлагдсан. Үүний 184 сая нь Оросын хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжаар хийгдэх байгаа. Үүнд малын эмч нараа чадвахжуулах, лабораторийг сайжруулах чиглэлд вакцин, хүн хүчээ сургахаас эхлээд хөтөлбөр хэрэгжинэ. Мөн Азийн хөгжлийн банкнаас авч байгаа хөнгөлөлттэй зээлээр хил орчимд боомтын хүрээнд малын эрүүл байх лабораторид хүчин чадлыг нэмэгдүүлэх хүний нөөц бэлдэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-аар Засгийн газрын хөтөлбөр батлагдсан байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...