Малчдад жилийн 18 хувийн хүүтэй зээл олгох боломжтой
Монгол улсын хэмжээнд 153 мянган малчин өрх бий. Түүнээс 120 мянга нь өрх малаа барьцаалж төрийн, болон хаан банкнаас нийт 222 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ сарын 2.5 хувь, жилийн 29.5 хувийн өндөр хүүтэй зээлд хамрагджээ.
Тиймээс малчны зээлийн хүүг нэг оронтой тоонд барих бодлогыг засгийн газраас барьж жилийн 18 хувийн хүүтэй болгох эхний шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр төрийн банкнаас зээл авсан малчдын зээлийн хүү автоматаар буурч сарын 1.5 хувийн хүү рүү шилжээд байна. Харин ХААН банк хувийн арилжааны банк учраас зээлийн хүүг бууруулахад төр шууд оролцох боломжгүй. Засгийн газар Монгол банкнаас батлан даалт гаргасан тохиолдолд хүүгээ бууруулах боломжтой юм байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Мал аж ахуй дээр ажиллаж байгаа малчдаа дэмжсэнээр эдийн засгийг солонгоруулах, мал аж ахуйгаас орлого олох эдийн засагтаа нэмэр болох боломжтой. Махны экспортын үүд хаалга нээгдлээ. Тухайлбал түүхий мах БНХАУ руу анх удаа гаргах санамж бичиг үзэглэсэн. Мөн махны үйлдвэрүүд эрхээ авсан.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...