УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа
2016.02.18

ОХУ-ын найман мужийн 26 үйлдвэрт мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ

2015 оны ДНБ-ны өсөлтөд хөдөө аж ахуйн салбар эерэгээр нөлөөлснийг статистикийн ерөнхий газраас мэдээллэсэн. Үүнтэй уялдаад монгол улс махны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Зөвхөн эхний хагас жилийн хувьд 51,4 мянган тонн мах экспортлохоор болсноос 18.3 мянган тонн нь хонины мах байхаар төлөвлөжээ. Түүнчлэн анх удаа Хятад улс руу мах экспортлохоор болсон. Анхны экпортыг энэ баасан гаригт Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор гаргахаар болсон гэж ХХААЯ-наас мэдээлсэн. Үнийн тал дээр төрөөс төдийлөн оролцоогүй байна. Мөн малчдаа дэмчихийн тулд тэдэнд олгох зээлийн хүүг 18 хувь болгон бууруулахаар болжээ.

УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа: ОХУ 10 аймгийг эрүүл бүс гэж тогтоогоод тэндээс мах, махан бүтээгдэхүүн гаргахаар болсон. Өмнө нь хоёр үйлдвэр нэг мужад боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж байсан бол одоо амьд малаас гадна түүхий, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 26 үйлдвэр найман мужид гаргах эрхтэй болсон. БНХАУ-руу анх удаа түүхий мах гаргах гэж байна. Дулааны аргаар боловсруулсан болон түүхий мах, махан бүтээгдэхүүн гаргах эрхийг 10-аад үйлдвэр авсан. Үүнтэй холбоотой боомтоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргах, экспорт, импортлох боломжийг нээж нэмсэн байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс...