ХХАА-ын сайд Р.Бурмаа
2016.03.14

Малчны зээлийн хүү буурлаа

“Ярилцъя” нэвтрүүлэгт Малчдад сайн мэдээ дуулдаж байгаа нь малчдын зээлийн хүүг бууруулах асуудал ажил хэрэг болж эхэлсэн. Энэ талаар ярилцахаар ХХАА-ын сайд Р.Бурмаа болон тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ариунболд нарыг урилаа.

Малчид их талархан хүлээж байна. 10 малчдын 8-9 нь зээлтэй байдаг юм байна?

- Нийт 153 мянган малчин өрхийн 120 мянган өрх нь зээлтэй байгаа. 222 тэрбум төгрөгийн зээлтэй. Жилийн 30 орчим хувийн хүүтэй, сарын 2.5 хувийн хүүтэй ийм зээлд малын нилээдгүй хэсэг нь банкны өрийн барьцаанд байсан. Тиймээс малчдын хэрэглээний зээлийн хүүг бууруулах, цаашид үйлдвэрлэгч гэж үзээд тэр тус экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэгч гэж үзэн тодорхой шалгуурыг хангасан малчдын зээлийн хүүг дахин буулгах гэсэн асуудлыг тавьсан. УИХ-аас дэмжсэн, засгийн газрын тогтоол гарсан.

Сарын 2.5 хувийн хүүтэй зээл цагаан сарын өмнөөс 1.5 хувийн хүүтэй болсон. Хэрэглээний зээлээ 1.5 жилийн 18 хувийн хүүтэй авч байгаа. Цаашлаад  хэрэглээний биш үйлдвэрлэл буюу малчид үйлдвэрлэл эрхлэхэд зориулсан зээл авахад зээлийн хүүг бууруулан 3-р сарын 15-наас сарын 2.5 хувь нь 0.8 болж, жилийн 30 хувь нь 10 хувь болно. Энэ дээр гурван шалгуур байгаа.

Нэгдүгээрт малчин дансаа ашигладаг байх ёстой. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлдөг байх, энэ бол өөрт нь хэрэгтэй. Үүнийг гэхдээ сар болгон байх албагүй, жилээр болон хагас  жилээр тушааж болно уян хатан байгаа. Мал нь эрүүл байх ёстой. Цаг хугацаандаа халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд хамрагдах, тарилгат болон, вакцинжуулалтад байнга хамрагдах ёстой гэсэн шалгуур тавьж байгаа. Мал эрүүл бол цаашид үйлдвэрлэлийн асар их боломж байгаа. Зөвхөн махнаас тэрбум долларын экспортын орлого оруулах боломжтой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...