Оюутан залуучуудын дунд Спортын бага наадмыг зохион байгууллаа
Төв аймгийн Оюутан Залуучуудын Холбооны Тэргүүний хувиар 2009 оны 4-р сарын 11-нээс 12-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар хотын Их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудын дунд Спортын бага наадмыг сагсан бөмбөг болон шатрын гэсэн 2 төрлөөр зохион байгуулж Төв аймгийн нийт 27 сумын 40 багийн 270 гаруй оюутан-тамирчид 2 өдөр өрсөлдөж, нийлбэр дүнгээр Зуунмод сумын баг тамирчид тэргүүн байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэд болсон байна. Тус тэмцээний шагналын сан болон нийт төсөв болох 2 сая төгрөгийг УИХ-ын гишүүн Су.Батболд болон тус холбооны дэд Тэргүүн, “Дунд-Уртын Эх” ХХК-ийн захирал Ц.Жамбалсүрэн нар ивээн тэтгэсэн байна.
Сагсан бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй 1-р байр – Зуунмод сумын “Хүмүүн-2007” баг
2-р байр – Зуунмод сумын “Зуунмод” баг
3-р байр- Зуунмод сумын “Мөнгөн цагираг” баг
Эмэгтэй 1-р байр – Зуунмод сумын “Зуунмод” баг
2-р байр – Зуунмод сумын “Мөнгөн цагираг” баг
3-р байр- Баянчандмань сумын баг тамирчид орсон байна.
Шатрын төрөлд:
Эрэгтэй 1-р байр – Баянчандмань сумын Чойжилсүрэн
Эмэгтэй 1-р байр-Батсүмбэр сумын Цасанчимэг нар тус тус эзэлсэн байна.