Гишүүд даргыгаа угтаж авчээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар
2016.03.23

Гишүүд даргыгаа угтаж авчээ

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар Баянхонгор аймагт ажиллаж байгаа юм. Харин тэднийг тэнд ажиллаж байх үеэр УИХ-ын дарга З.Энхболд тус аймагт ажиллахаар очих үе таарчээ. Тиймээс эрхэм гишүүд ангийн даргаа Өлзийт сумын цагаан хөтөл дээр ёслол төгөлдөр угтаж авсан байна.

Энэ талаар тэд өөрсдийн цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ зургийг харсан хүмүүс эрхэм түшээд маань даргыгаа угтах гэж их хичээсэн байна. Аргагүй дээ. Чуулган завсарлаад удаж байгаа юм чинь уулзаагүй удсан байх хэмээн сэтгэгдлээ бичжээ. Харин эрхэм гишүүд иргэдтэй уулзахдаа даргатайгаа оролцохоор болж байгаад тун ч сэтгэл өндөр байгаа гэсэн шүү.