2016.03.23
Казах түмэн өөрсдийн мартаж болохгүй соёлоо парадаар дамжуулан сэргээн сануулдаг
Наурызын баярын өдрүүд тохиож байна. Уг баярыг дэлхийн 40 гаруй улсад тэмдэглэн өнгөрүүлдэг.
УИХ-ын гишүүн А.Бакей “Аливаа баяр наадамд тухайн ард түмний соёл, зан заншил агуулагдаж байдаг учраас үнэт өв, соёлоо үр хүүхэддээ уламжлан, хөгжүүлэхэд их ач холбогдолтой.
Баяраар бүргэдээр ан авлах, шинэ бэр буулгах зэрэг олон сайхан зан үйлийг харуулсан парад боллоо” гэсэн юм.
Мөн тус арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцсон юм. Тэрбээр “Уламжлалт өв соёлоо мартахгүйн тулд парадаа нэг бүрчлэн харуулж байна гэж ойлгосон. Жилээс жилд өөрсдийн мартаж болохгүй соёлыг сэргээн сануулдаг уламжлалтай юм байна” гэлээ.