Төв аймгийн баруун урд талын сумдаар ажиллав
2009 оны 09-р сарын 11-нээс 15-ны өдөр Төв аймгийн баруун урд талын сумд болох Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт сумдын нутгаар сум, багийн төвүүд дээр 10 удаагийн уулзалт зохион байгуулж, 1200 гаруй иргэд, сонгогчидтой уулзан, орон нутгийн ажил байдалтай танилцсан байна.
Тус уулзалтуудаар Иргэдийн гол сонирхож байгаа асуудлууд болох малчдын талаар Төрөөс баримталж буй бодлого, гадаадад мал гаргах, бэлчээрийн даац, цөлжилт, Оюутолгойн гэрээний талаар болон зарим сумдын иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу сумдын ЗДТГ-ын ажилтнууд, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэн, хуулийн дагуу нийгмийн халамжийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдэд заавар, зөвлөгөө өгсөн байна.Баян-Өнжүүл сумын ЕБС-ийн зориулалтын бус барилга нь хуучирч, муудан засвар авах боломжгүй байгаатай газар дээр нь очиж танилцан, 2010 оны Монгол Улсын төсөвт тус сумын ЕБС-ын хичээлийн байрыг шинээр барьж эхлүүлхэд зориулан 300.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн суулгаж өгсөн байна.