Герман, Солонгосын гэр бүлийн эрх зүйн туршлага
2016.03.28

Герман, Солонгосын гэр бүлийн эрх зүйн туршлага

Сүүлийн үед Монгол улс гэр бүлтэй холбоотой маргаан ихээхэн гарах болсон бөгөөд шүүхээр шийдвэрлүүлж байгаа хэргүүдийн дундааж харахад өссөн хандлагатай байна. 1989 оноос гэр бүл салалтын тоо тогтмол нэмэгдэж байгаа. Сүүлийн таван жилд 18 мянган гэр бүл салсан гэсэн судалгааны дүн байна.

Харин дээрх тоон судалгааны нөгөө талд тухайн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчин хэр оновчтой, зохицуулалт хэр хийгдсэн бэ эдэг асуулт тавигдана. Гэр бүлийн харилцааны тухай хууль нь гэр бүлд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд хариулт өгөх ёстой. Өнөөдөр монгол гэр бүлд хамтран амьдрагчид, ижил хүйстэн, ижил соёлт гэр бүл, ганц бие, улс дамнасан гэр бүл гэсэн хуулиар зохицуулагдахгүй гэр бүлийн харилцаанууд бий болчихоод байгаа юм.

Иймд Монгол улстай ижил эрх зүйтэй болоод соёл хандлагын хувьд төсөөтэй эрх зүйн соёл төлөвсөн улсуудын гэр бүлийн эрх зүйн зохицуулалтаас хэдэн зүйлийг сийрүүллээ.

ХБНГУ-ын гэр бүлийн эрх зүй

ХБНГУ-д Гэр бүлийн эрх зүй нь иргэний хуулийн нэг хэсэг бөгөөд гэрлэлт, гэрлэгчдийн эд хөрөнгө хамтран амьдрагчид, гэр бүл болон хамаатан садангийн эрх зүйн байдал болон харилцааг зохицуулдаг.

Гэр бүлийн хууль нь гэрлэх болон гэрлэлтийг цуцлах, гэрлэгчдийн эд хөрөнгө мөн гэрлэлтээ цуцалсанаас үүсэх хариуцлага (тэжээн тэтгэх, тэтгэмж өгөх) г.м зохицуулдаг . үүнээс гадна хамаатан, төрөл садангийн тэтгэмжийн асуудал, эцэг эх хүүхэд хоорондын эрх үүргүүд, үрчлэх мөн асрамжинд авах зүйлүүд зохицуулагддаг. Энэхүү хуулинд заасан маргааны асуудлыг гэр бүлийн шүүх шийдвэрлэнэ. Германы гэр бүлийн хууль нь иргэний хуулийн (BaB Bargeliches Gesetz Bvch)-ийн 4-р боть дээр 1297-1921- дугаар зүйлүүд дээр тусгагдсан байдаг.

Хамтран амьдрагч, мөн гэрлээгүй хосуудын эрх зүйн байдал нь (parta-Lebenspartnerschaftsgeseetz) гэх хамтран амьдрагчдын хуульд тусгагдсан байдаг. Мөн гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлэх процесс нь (ZPO- ZivilProzessOrdnung) хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуульд нарийн заасан байдаг. Германы гэр бүлийн эрх зүйд сүй тавих гэдэг ойлголтын талаар дараах  байдлаар хуульчилсан байна.

Сүй тавьсан хосуудад гэрлэгчдийн хууль нөлөөлөхгүй буюу хүчин төгөлдөр хэрэгжихгүй. Сүй тавьсан талуудын аль нэг нь сүйгээс буцвал нөгөөдөхдөө, мөн түүний эцэг, эх юмуу оронд нь төлөөлсөн гуравдагч этгээдүүдэд сүй тавих гэсэн үндэслэлээр зарцуулсан мөнгө, хөдөлмөр юмуу эд хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Сүйгээс цуцлах ноцтой үндэслэл байвал энэ үүргээс чөлөөлөгдөнө.

... Сүй тавьсан хосууд сүйгээ цуцалвал нөгөөдөхдөө сүй тавьсан бэлэг, мөнгө, эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, эс өгвөл нөгөөдөхөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүхээр нэхэмжлэж болно гэх зэргээр гэрлэлтийн өмнөх гэж хэлж болох сүйн харилцааны талаарх зохицуулалтыг хуульчилжээ ...

Түүнээс гадна аль нэг тал нь өмнө гэрэлсэн, түүнийгээ албан  ёсоор цуцлаагүй бол гэрлэж болохгүй.

Германы гэр бүлийн эрх зүйн зохицуулалтын нэг онцлог бол тусдаа амьдрагчдын эд хөрөнгийн зохицуулалт юм. Гэрлэгчид салснаас хойш зургаан сарын дотор нүүсэн, эхнэр юмуу нөхөр эргэн ирэх хүсэлт гаргаагүй бол үүнийг нөгөө талдаа тухайн байрыг бүхэлд нь үлдээж байна гэж ойлгоно.

Үүнээс гадна хүүхдийн тэтгэмжийг дараах байдлаар тогтоож өгсөн байна:

Насанд хүрээгүй хүүхэд хамт амьдардаггүй эцэг эхээс амьдралын амьжиргааг хангуулах үүднээс тэтгэмжийн хувь хэмжээг шаардаж болно.

... Орлого татварын хуулийн 32 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хүүхдийн оршин амьдрахад зайлшгүй амьжиргааг хоёр дахин нэмж өгсөн тэтгэмжийн хувь хэмжээ байж болно ...

1. Зургаан нас хүртэл 87%

2. 7-12 нас хүртэлх 100

3. 13 наснаас дээш 117%

БНСУ-ын гэр бүлийн эрх зүй

Өмнөд Солонгосын дээд шүүх нь Шинэ гэр бүлийн бүртгэлийн хуулийг нэг бүрчлэн хэлэлцэж 2008 оны нэгдүгээр сарын нэгэнд хүчин төгөдөр хэрэгжиж эхэлсэн. Шинэ тогтолцоо нь Солонгосын Үндсэн хуулийн шүүх жендерийн тэгш эрхийг зөрчсөнөөрөө үндсэн хуульд харшилж байгаа гэж үзсэн уламжлалт “Хожу” тогтолцоог халжээ.

Өмнөх Хожу системийн үед уг хожу /hoju/-д бичигдсэн гэр бүлийн бүх гишүүдийг хуулиар зөвхөн эрэгтэй гишүүн нь л тэргүүлдэг байв. Хожугаар эрэгтэй, эмэгтэйн харилцааны нөхцөлийг гэр бүлийн гишүүн нэг бүрээр нарийн тодорхойлсон. Нөхөр нь нас барсан үед түүний эхнэр нь биш, хамгийн ахмад хүү нь голдуу өв залгамжилдаг, охин нь гэрлэхэд тэрээр эцгийнхээ гэр бүлийн бүртгэл /hojeok/-с гарч нөхрийнхөө бүртгэлд шилждэг. Хүүхдүүд нь автоматаар эцгийнхээ гэр бүлийн бүртгэлд /hojeok/ нэмэгддэг. Эхнэр, нөхөр салах үед хүүхдүүдийг асран хүмүүжүүлэх эрх эхэд хадгалагдана, хүүхдүүд эцгээрээ овоглох ба шилжүүлэхээр бол зөбшөөрөл авна, үгүй бол гэр бүлийн бүртгэлд хэвээр үлдэнэ. Хүүгүй гэр бүл удмын төгсгөлд байдаг ёстой.

Шинэ системийн дагуу, Хожугийн гол ойлголт нь хэрэггүй болж, хожеок болсон. Гэр бүлийн гишүүн бүр өөрийн шинэ хувийн тэмдэглэлийн дэвтэрт бүртгэгдэнэ. Түүнчлэн хүний төрөлт, нас баралт, гэрлэлт, хүүхэд үрчлэлтийн мэдээлэл, эцэг, эх, хүүхэд, эхнэр, нөхрийн үндсэн мэдээллийг хамтад нь багтаана. Шинэ бүртгэлийн систем нь гэрлэлтийн бүртгэлийн хугацаанд эцэг, эхийн харилцан зөвшилцлөөр эхийнхээ нэрээр овоглохыг зөвшөөрдөг. Мөн хүүхэд овог, нэрээ хойд эцгийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэрээр өөрчилж болно. Ингэхдээ төрсөн эцгээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй.

... Саяхныг болтол үрчлэгдсэн хүүхэд болон дагавар хүүхдийн хувьд нас барсан эцэг, эхээ хүндэтгэх “Жеса” гэгддэг ёслолд оролцдоггүй, өв залгамжлах эрхгүй байна ...

Шинэ хуулийг хүчин төгөлдөр болох хугацааны үед, дагавар хүүхэд хойд эцгийнхээ төрсөн хүүхэдтэй хуулиар ижил эрхтэй болжээ. Тухайлбал хууль ёсны эцгээрээ овоглох, бүртгэгдэх нөхцөлд эцэг, эх нь гэрлээд нэгээс илүү жил болж байх ёстой. Гэрлээд гурваас илүү жил болж байгаа хосууд хүүхэд үрчилж авахыг хүсвэл төрсөн эцэг, эх нь зөвшөөрөх нөхцөлд хуулиар ижил эрхтэй байна.

Шинэ систем Солонгост эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэхэд том алхам болсон юм. Олон нийтийн дунд тогтсон буруу хандлага нь гэр бүлийн үндэсний үзэл, гэр бүлийн амьдралд ихээхэн нөлөөлж байна.