ЧД-ийн ИТХ-ын дарга дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа
2016.03.28

ЧД-ийн ИТХ-ын дарга дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

Амар тайван, эрүүл аюулгүй, тохижилт сайтай орчинг бүрдүүлэхийн төлөө дүүргийн төсвөөс хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д. Бат-Эрдэнэ танилцлаа.

Үүнд нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, нийтийн эзэмшлийн зам талбайн цэцэрлэгжилт эхэлж байгаатай холбогдуулан 72 дугаар сургуулийн цэнэг усалгаа явагдсан бөгөөд тус сургууль нь 12 төрлийн 3200 гаруй модтой ба дүүрэгтэйгээ хамтраад 77 ширхэг нарс тарьсан нь 95 хувийн ургацтай явж байгаа тухай сургуулийн удирдлагаас мэдэгдлээ. Тус сургуулийн хувьд 2013 оны нийслэлийн шилдэг ногоон байгууламжтай сургууль болж байсан түүхтэй.

Мөн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дүүргийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцан Бизнес Инкубатор төвийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. 2015-2016 оны хооронд нийт 30 явуулын ажлын байр байршуулж үйлдвэрлэл эрхлэгчдийг ажлын байраар хангах зорилготой ажиллаж байгаагаас одоогий байдлаар 12 явуулын байрыг бий  болгож нийт 30 гаруй иргэдийг ажлын байраар хангасан үр дүнтэй явж байна.
 Түүнчлэн гэр хороололд шинэ зам тавих ажил эрчимтэй явагдсаар байгаагын жишээ нь Хайлаастын эцсийн Хаан банкнаас Дэнжийн 1000-ыг холбосон 1,4 км авто зам,  10 дугаар хороо, Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м замуудын ажил юм. 

Мөн дүүргийн иргэддээ чиглэсэн ажлуудын дотор бас нэгэн том бүтээн байгуулалтыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Энэ нь эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх зорилготой, 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 3 давхар өрхийн эмнэлэг яах аргагүй мөн. Тус өрхийн эмнэлэгийг  ирэх 6 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн ард иргэдийнхээ төлөө ажиллсаар байгаа амжилттай бас завгүй өдрүүд ар араасаа хөвөрсөөр...