УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан нар Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллана
2016.03.28

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан нар Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллана

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан нар 2015 оны Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал болон намрын чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан хууль, тогтоомж, 2016 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомж болон бусад ажлуудын талаар тойргийн иргэдэд мэдээлэл хийх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор 3-р сарын  31-с 4-р сарын 3-ны өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүрэгт дараах хуваарийн дагуу ажиллана. 

1. 3-р сарын 31-ний 17:00 цагаас Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хурлын зааланд 1, 4, 5, 22, 24-р хороодын иргэдтэй

2. 4-р сарын 1-ний 17:00 цагаас Батлан хамгаалахын их сургуулийн зааланд 8, 9, 16, 17, 19-р хороодын иргэдтэй 

3. 4-р сарын 2-ны 12:00 цагаас 102-р сургуулийн зааланд 2, 7, 21, 27-р хороодын иргэдтэй 

4. 4-р сарын 2-ны 15:00 цагаас Жанжин клубын хурлын зааланд 10, 12, 13, 23-р хороодын иргэдтэй

5. 4-р сарын 2-ны 18:00 цагаас 84-р сургуулийн зааланд 3, 6, 14, 15, 18, 25, 26-р хороодын иргэдтэй

6. 4-р сарын 3-ны 12:00 цагаас Налайх дүүргийн Соёлын  оронд Налайх дүүргийн иргэдтэй

7. 4-р сарын 3-ны 16:00 цагаас 85-р сургуулийн зааланд 11, 20, 28-р хороодын иргэдтэй тус тус уулзалт хийнэ.