2016.03.29

Геологийн салбарт олон улсын стандартыг дагаж мөрдөх ёстой

Геологийн төв лабораторийн захирал  Н.Тэгшбаяртай ярилцлаа.

Геологи хайгуулын чуулганы талаар товч мэдээлэл өгнө үү

Энэ үйл ажиллагаа найман жил тасралтгүй зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд ямар ололт олов, юун дээр алдав цаашид юу хийх талаараа ярилцдаг уул уурхайн салбарын томоохон уулзалт юм. Дэлхий дахинд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ доошилсон байна. Ийм үед бид бодлогоо цогцоор нь боловсруулах ёстой.  Ирээдүйд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх үед бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Алдаа, оноогоо хэрхэн дүгнэв. Тодорхой дүгнэлт гарсан байх?

Олон дүгнэлтийг илтгэгчид тавьж байна лээ. Нэгдүгээрт олон улсын стандартыг мөрдөж ажиллах ёстой. Энэ хүрээнд манайх гурвалсан стандарттай болсныг нилээн сайшаасан. Олон улсын стандартыг дагаж мөрдсөнөөр хувь хүний дур зоргын асуудал байхгүй болно. Нэг хүнээс бус, стандартаас л хамааралтай болно гэсэн үг.

                    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү