2016.04.04

Эрүүл энхийн нэгэн жаргаланг Монголын ард түмэн бүгд эдлэх ёстой

Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр өвчнөө даван туулсан ахмадууд туршлагаа хуваалцах зорилгоор “Чихрийн шижингийн эсрэг хамтдаа” өдөрлөгийг  зохион байгууллаа.  

“Эрүүл энхийн нэгэн жаргаланг Монголын ард түмэн бүгд эдлэх ёстой. Гурван сая хүний 80-иад мянга нь чихрийн шижингээр өвчилж байна гэдэг бол маш аюултай тоо. Тэр дундаа ахмад настай хүмүүс илүү их өвчлөх магадлал өндөр байдаг. Тиймээс бид ахмадын эрүүл байх эрхийн төлөө уг өдөрлөгийг зохион байгууллаа. Орон нутгуудад ч Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран сахарын хэмжээг хянах, өвчлөөгүй үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, өвчилсөн үедээ яах ёстой талаар зөвөлгөө, мэдээлэл өгөх ажлууд хийгдэж байна” гэж МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хэллээ.